Б.Энхбаяр: Бортээгийн ордын 440 их наяд төгрөгийн нүүрсийг борлуулах эрхийг нэг компанид олгосон байна
2023/12/22
Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс тодруулж байна.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтыг шинжээч танилцуулсан. Үнэлгээний хороо “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ний өдөр гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү тендер нь зохих шаардлагыг хангаагүй байгааг шинжээч хэлсэн юм.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр "Өнгөн дээрээ ЭТТ-н 700 гаруй тэрбум төгрөгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт харагдаж байгаа боловч халхавч шинжтэй. 2.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 2012 оны байдлаар 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 оны байдлаар 404 их наяд төгрөг буюу 130 тэрбум ам.долларын нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах монополи эрхийг олгох тендер болж хувирсан.
Үүнийг тендер гэж ярих уу, эсвэл Бортээгийн ордыг бүхэлд тендерийн халхавчаар авах схем болсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой гарсан. Энэ ажиллагааг зохион байгуулахад Үнэлгээний хорооны гишүүд оролцсон" гэлээ.
Тендер шалгаруулалттай холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаад асуулт тавив.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр: -Энд байгаа ганц өгүүлбэрээр тендерт шалгарсан компани Бортээгийн нүүрсийг борлуулах эрхийг шууд өгч байна. Та 440 их наяд төгрөгийн нүүрсийг борлуулах онцгой эрхийг нэг компанид олгох ямар эрхтэй хүн бэ?
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: -2018 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж байгаа. 2020 онд Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг яаралтай батлуулах шийдвэр УУХҮЯ, "Эрдэнэс Монгол" ХК, компанийн гүйцэтгэх захирлуудын түвшинд гарсан.
Бортээгийн ордод хайгуул судалгааны ажил хийгдсэн байсан. Баруун хэсэгт олборлолт явуулахаар хайгуул судалгаа хийж, нөөц нь батлагдсан байв. Энэ дагуу ТЭЗҮ боловсруулахаар ажилласан. Цанхийн баруун болон зүүн уурхайн ТЭЗҮ боловсруулж байсан компанид нэмэлтээр тухайн ТЭЗҮ-ээ үнэ төлбөргүй хийлгэн, батлуулсан.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Би таны энэ бичгийн талаар л асуусан. Та ийм бичиг явуулах ямар эрхтэй хүн бэ?
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: -Төр засгаас өгсөн үүргийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК нь олон төсөл хөтөлбөрийг нуруун дээрээ үүрдэг. Иймээс санхүүгийн асуудалд орж, Бортээгийн ордоос нэмэлт орлого олъё гэж компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ шийдсэн. Энэ нь компанид дарамт учруулахгүйгээр Зүүн, Баруун Цанхиас гадна Бортээгээс нүүрс олборлож, олсон мөнгөөрөө төслүүдээ санхүүжүүлэхээр байсан.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Та өөрийн итгэл үнэмшлээр энэ саналаа өгсөн үү. Ийм бичиг өг гэх даалгаврыг хэн танд өгсөн бэ?
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: Би өөрөө бодож байгаа өгөхгүй шүү дээ. Энэ бол ТУЗ дээр яригдсан. Хоёр бичиг өгсөн. Ганц би өгсөн юмгүй. Гүйцэтгэх удирдлага, шат шатны удирдлага, ТУЗ дээр яригдсан.
Би нэг л зүйлийг хүсэж байна. Энэ бол ганц Д.Уужимсанаа гэдэг хүн 440 их наядыг хэн нэгэнд өгчихсөн юм биш. ТУЗ, УУХҮЯ, "Эрдэс Монгол" дээр яригдаад явсан. Холбогдох нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагууд нь харахгүй бол нэлээд том эвгүй тоонд ороогдоод явчихлаа. 440 их наяд гэж тоо хаанаас гарч ирснийг бас ойлгосонгүй.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр: 2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцвол Бортээгийн орд нь 404 их наяд төгрөгийн үнэтэй нүүрстэй орд. Энэ ордын нүүрсийг борлуулах эрхийг нэг компанид өгчихсөн байна.
Хулгайч нар аа бариач ээ пзданууд аа. · 2023/12/23
Нүүрсний хулгайч нараа хэзээ барьж гяндлах вэ? 10 мянган төгрөг хулгайлсан жирийн иргэнийг цэрэг цагдаа болж тэр дор нь баривчилдаг биз дээ. Хууль хяналт цагдаа хэний эрх ашгийн төлөө ажиллаад байна вэ?
Зочин · 2023/12/23
SEXSEER MERGJLN80955877
Оюун-Эрдэнэ яаралтай огцор.. · 2023/12/23
Москва хотын шүүх өчигдөр Оросын засгийн газрын сайд асан хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж, өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр 12 жилийн хорих ял оноожээ.
Яллагдсан 51 настай Михаил Абызов нь ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн улс төрийн хамтрагч байсан бөгөөд энэ хэлхээ холбоогоо ашиглан 2012-2018 онуудад ОХУ-ын засгийн газарт иргэний нийгэмтэй харилцах асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан юм.
2014 онд тэр 282 сая рублийн (2019 оны ханшаар $6 сая) жилийн орлогоороо Оросын засгийн газрын хамгийн баян гишүүнээр тодорч байжээ.
Сүүлд Итали, АНУ-ын хооронд амьдарч байсан Абызовыг 2019 онд Москвад ирээд буцах үеэр нисэх онгоцны буудал дээр Холбооны Аюулаас Хамгаалах Албаныхан саатуулж байв.
Түүнийг 2011-2014 оны хооронд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгуулж, эрчим хүчний компаниудаас 4 тэрбум гаруй рубль (2019 оны ханшаар $60 сая) завшсан хэрэгт буруутгажээ.
Зочин · 2023/12/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/22
33DSH SEKSYG XALYYTSSN ERD80955877
Зочин · 2023/12/22
S DYYDLGN XNAGCH80955877