Д.Сумъяабазар: Улс төржилт, хүний, өөрийн нэгдсэн ААН-үүд л эсэргүүцэж, зогсоосон
2023/12/22
Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн сонсголд Улаанбаатар хотын Захирагч асан Д.Сумъяабазар дуудагджээ.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр түүнээс дараах асуултыг асууж, хариулт авав.
Б.Энхбаяр: Өмнө нь "Эрдэнэс Тавантолгой майнинг" компани байгуулж ажиллаж байсныг шинжээч хэллээ. IPO гаргана гэж ажиллаж байгаад яагаад бүтэлгүйтсэн бэ?
Д.Сумъяабазар: Би 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тохоон томилогдож байсан.
Уул уурхайн салбар нь зөвхөн нүүрсний тухай ойлголт биш. Тухайн үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан У.Хүрэлсүх даргаас үүрэг даалгавар авсан.
Улмаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүлэг ордыг ямар байдлаар цааш авч явах бодлогын шийдэл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлтэй ажилласан.
Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болгосноор гадаадын хөрөнгө оруулалт татах санал дэмжигдсэн.
Олон улсын хөрөнгийн бирж дээр гарснаар нүүрсний хулгай гарахгүй байх нөхцөл бүрдэх байсан гэж үзэж байсан.
Гэвч олон улсын хөрөнгийн биржийн өндөр шалгуурыг тухайн үеийн ЭТТ ХК давж дийлээгүй. Техник, эдийн засаг, хууль эрх зүйн орчноороо дийлэхгүй юм байна гэх шийдвэрт хүрээд байлаа.
2018 оны наймдугаар сарын 8-ны тогтоолоор эрх шилжүүлэх буюу УУХҮЯ руу эрх шилжүүлээд
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30 хувь
- УУХҮЯ 70 хувийн оролцоотойгоор ЭТТ-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэхээр явсан.
Бидний тооцооллоор "Эрдэнэс Тавантолгой майнинг" компанийг байгуулаад энэ компанид суурилан цаашдаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажил 90 орчим хувь нь хийгдсэн байсан.
Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтсэн юм бэ?
Д.Сумъяабазар: Улс төржилт. Хүний, өөрийн нэгдсэн ААН-үүд л эсэргүүцэж, зогсоосон. Уг нь өнөөдрийн нөхцөлд хүрэхгүй байх бололцоо байсан.
Нүүрсний борлуулалтын далд ашгийг дэмжсэн тогтвортой байдлыг бий болгох, ашиг сонирхлоо хадгалах үүднээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг зогсоосон.
Зочин · 2023/12/22
S XN80955877
Сайдын томилгоо · 2023/12/22
МАН дотор Амарбаясгалан,Жавхлан,Ганбаатар гэсэн сайдуудаа албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаад эхэллээ..
Зочин · 2023/12/22
S DYRAAR SADAR SEXSYGEER80955877