Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүх хурлыг ирэх нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлууллаа
2023/12/27
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ болсон билээ.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдын зүгээс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцох хүсэлт гаргасны дагуу хуралдаан түр завсарлаад байсан.
Тэгвэл хүсэлтийг хүлээн авснаар, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүх хурлыг ирэх нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлуулан шийдвэрлэсэн байна. Мөн албан айлчлалаар явах тухай баримтыг үндэслэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд авсан хилийн хоригийг цуцалжээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга" гэсэн юм.
Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Зочин · 2023/12/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/27
энхболд гэгч тарваган хүн монголын эдийн засгийг ноцтой сүйрүүлсэн гэдгийг хөгшин бид сайн харсан мэдсэн. зүв зүгээр байсан эдийн засгийг сүйрүүлсэн хүн бол энэ. энэ муу тарвага гарч ирээл цомхотгол явуулж ард түмний дийлэнхийг гэнэт ажлаас халсан. бид гэнэт ямар ч орлогогүй ажилгүй болсон .дараа нь төрийн өмчийг хувьчлах нэрээр төрийн өмчийн хороо гэгч луйврын газрыг байгуулж төрийн өмчийг ойр төрлийн тарвагануудтайгаа хувааж завшсан ард иргэд бид нарт юу ч өгөөгүй бүр юу ч өгөөгүй. энхболд гэгч тарваган хүн хувьчлал гэдэг юм шинээр зохиож өөрсдөдөө улсын хамаг үйлдвэр дэлгүүр гуанз буудлуудыг өөрсөддөө хувьчилж хувааж авсан бид нарт юу ч өгөөгүй. буцааж хурааж аваад дахиж тэв тэнцүү хуваах ёстой шүү. мэдрэл хөдөөний малууд аа малаас дор дуракууд аа хамаг хөрөнгө дээрэмдчихээд байхад алцайгаал гадаадад банзалдаал явахын монгол эрчүүд түй май үх зайл
Зочин · 2023/12/27
XUSNEE TAASHLG80955877
Зочин · 2023/12/27
46DSH S JARGALTSI90955877
Зочин · 2023/12/27
AX NRT SEKSYGR XNGNA80955877