Экс Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ч.Хүрэлбаатар нарын санаачлан өргөн барьсан Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнгөрсөн оноос сүүлээс эхлэн Ч.Хүрэлбаатар хятадын эрлийз, хурлийз гэх гүтгэлгийн мэдээлэл тараасан.

Дараа нь гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар Ч.Хүрэлбаатар гадаадын иргэдэд МУ-ын газрыг 100 жилээр олгох гэж байна гэсэн гүтгэлгийг гарсан.

Энэ бүгдийг зохион байгуулсан эзэн өнөөдөр гарч ирлээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийг байхдаа надад 7 удаа хориг тавьж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч биш болсон ч найм дахь хоригоо тавьж байх шиг байна" гэлээ.