ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан Түр хороо татан буугдлаа
2024/01/17
Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ахалсан УИХ-ын хянан шалгах Түр хороо өчигдөр татан буугдлаа. Тус Түр хороо нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, сонсголоор ил болсон 9177 хуудас нотлох баримт, нэгдсэн тайланг Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлжээ. Мөн тайлангаа УИХ-д тавьж, татан буугдаж байна.
Монгол Улс анх удаа улс төр, эрх мэдлийн хүрээнд өрнөсөн том асуудлыг олноороо хэлэлцэж, ард иргэдэд зөв, бурууг тунгаах боломжийг олгов. Нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол нэртэй энэ боломж 2021 онд батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар нээгдсэн юм. Энэ хуулийн дагуу хууль хяналтын байгууллагын хэмжээнд ажиллах бүрэн эрхтэй УИХ-ын хянан шалгах Түр хороо байгуулагдаж, нийгмийн анхаарал татсан хоёр ч сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулаад байна. Анхны сонсголыг 2022 онд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар зохион байгуулж, үр дүнд нь зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд төгрөгийг давсан.
Хоёр дахь сонсгол 2023 онд нүүрс тойрсон асуудлаар зохион байгуулагдаж, экспортын гол бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааны талаарх олон мэдээллийг нийтэд ил болгов.
Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-иас эхлээд орон нутгийн өмчит Тавантолгой ХХК болон Тавантолгойн бүлэг ордоос олборлолт хийдэг, гэрээт ажил гүйцэтгэдэг, хяналт тавьдаг төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо зэрэг Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнтэй холбоотой 60 сэдвээр шинжээчийн дүгнэлтийг сонсож, 577 гэрчээс мэдүүлэг авч, нотлох баримтыг шинжлэн судалж, тайлангаа УИХ-д тавьснаар Түр хороо татан буугдав.
УИХ-ын хянан шалгах Түр хороо үүргээ гүйцэтгэлээ. Нүүрсний хулгайн үнэн, эзэн холбогдогчоос эхлээд газрын наймааг хүртэл илчилж, 9177 хуудас нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Одоо хууль хяналтын байгууллага ажлаа хийх үлдэв.
Түр хорооны сонсголын эцсийн үр дүн хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллахаас ихээхэн хамаарна. Нээлттэй сонсгол нэрээр сүржигнэж, 500 гаруй хүнийг гэрчээр дуудаж, олны өмнө "яллахын тулд ялласан уу" эсвэл үнэн мөний эхлэлийг тавьсан уу.
Зочин · 2024/01/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Чадах уу · 2024/01/17
Цагдаа прокурор чинь нүүрсний хулгайч нарын хамсаатнууд шүү.Чадах уу
иргэн · 2024/01/17
Нээлттэй сонсголын шинэлэг зүйл нь олон нийт Хөгжлийн банк, Таван толгой компануудын үйл ажиллагаанд байгаа далд эдийн засгийн ноцтой өмч хөрөнгө идэж уусан асуудлын талаар ойлголттой боллоо. Түр хороо үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Харин үүний мөрөөр шүүх прокурорын байгууллага аль болох шуурхай ажиллахыг олон нийт хүсч хүлээж байна.
Зочин · 2024/01/17
хуульч нар л нотлох баримтын хүрээнд асуудлыг баримтжуулж буруутай хүмүүсийг гарах газаргүй болгодог бусад хүмүүс хурлыг явуулж чадахгүй гэдгийг харууллаа Эхбаяр сайд сайн байлаа хуульч хүн ямар байх ёстойг харуулж чадсан олон түмэн үнэлж байна ийм л хүмүүс төрд хэрэгтэй байна