Эхнэрээ яаж гэртээ хоол цай хийдэг болгох уу?
2014/06/24
Эхнэртэйгээ суугаад бараг 6 жил болох гэж байна. Найз нөхдийндөө очихоор эхнэр нь хоолоо цайгаа хийчихсэн сайхан халуун дулаан хүлээж авах юм.
Их л сайхан юм гэртээ хоол ундаа хийж идээд л. Би гэж хүн одоо 27-той л доо. Эхнэртэйгээ суусанаас хойш бараг л гэртээ хоол идэж үзээгүй гэхээр хүмүүс итгэдэггүй юмаа. Сүүлдээ санаа зовоод найзууддаа ч хэлэхээ больсон. Манай хүн ерөөсөө гэртээ хоол хийдэггүй байнга гадуур цайны газрын хоол иддэг. тэгээд ажлаасаа эрт ирсэн үедээ ч хоол хийхгүй. Охин маань цэцэрлэгээс ирээд бараг гэртээ юм идэхгүй. Аргагүй байх л даа аяга цайж чанахгүй байгаа айл. Би одоо загнаж үзээд хэрэлдэж үзээд салж үзээд хэрэг алга. Хүүхдээ бодоод л энэ байдалтай нь эвлэрч байна. Одоо ходоод гэж авах юмгүй болж байх шиг байна даа. эхнэрээ яаж гэртээ сайхан хоол цай хийлгэдэг болох уу? надад чин сэтгэлээсээ туслаарай.