Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзсан. Уг уулзалтаар олон нийтийн дунд дуулиан тариад буй "Зуун чухал сэдэв" нэвтрүүлгийн талаар ярилцлаа.

Монгол услын Ерөнхийлөгч У.Элбэгдорж "Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг Х.Баттулга эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүр үнэн байдаггүй. Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй. Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийдэггүй. Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч байна" гэж хэлээд төмөр замын талаарх хийсэн тус нэвтрүүлгийг шүүмжилж хийсэн бүтээсэн хүмүүсийнхээ нэр усыг нь тодорхой бичиж бай. Тухайлбал, зураглаач тэр гэж олон нийтэд танилцуулж байх хэрэгтэй хэмээн хэлсэн.

Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга "Хөршөө мууллаа л гэх юм ... Түүхээ л ярьсандаа уг нь... Түүхээ мартах уу? гэж бор шувуу нисгэлээ.

Д.Ана