Жүжигчин Золоо буюу Г.Золзаяа нэг хэсэг шар хэвлэлийн баатар болоод авсан. Тэрбээр УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай үерхэж байгаад охинтой болсон. Өдгөө хосууд аль хэдийнээ тус тусын амьдралын замналаар явж байгаа хэдий ч гурвалжин хайрын шуугиан намжаагүй ээ.

Залуу жүжигчин Тамирын хувьд Н.Мөнхсоёл гэх жүжигчин бүсгүйтэй хамтран амьдарч байгаа гэдэг. Золоо Цэгц-Үжин охиноо өөрөө дээрээ өсгөж хааяа аавтай нь уулзуулдаг гэдгээ цахим хуудсаараа найзууддаа хэлж байсан.

Хамгийн сүүлд тэрбээр өөрийн цахим хуудсандаа өөрийнхөө гэрэл зургийг оруулахад сэтгэгдэл хэсэг дээр нь нэгэн найз  нь Н.Мөнхсоёлын зургийг "илүү илүү" гэж оруулсан юм. Үүнээс болж Золоо ихэд бухимдан "Наад бузартай хүүхнийхээ зургийг ухамсараараа арилгачаарай" гэсэн.

Үүнийхээ дараа тэрбээр фэйсбүүкээ хаасан юм. Нэгэн цагт хамтдаа амьдарч төрсөн охиныхон төрүүлж өсгөж яваа түүнд экс нөхрийнхээ шинэ амрагийг хүлээн зөвшөөрнө гэдэг хэцүү байдаг биз ээ.

 

Д.Ана