Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын өвлөж авсан “Миягино”-г хаах саналыг одоо тус дэвжээг хариуцан ажиллаж буй “Исэгахама” галын ояката нар гаргасан. Гэвч дэвжээг хаахыг эсэргүүцэн дэмжигчид болон ивээн тэтгэгчид гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг.

 

Өчигдөр оройны байдлаар 6045 хүний гарын үсэг цугласан бөгөөд энэ тоо 7500-д хүрвэл Сүмогийн холбооны удирдлагууд уг асуудлыг дахин хэлэлцэх юм. Тэгвэл “Хочи ньюс”-ийн мэдээлснээр дээрх асуудлыг дахин хэлэлцэхээр удахгүй тов гаргах гэнэ.

 

Уг хуралд Сүмогийн холбооны удирдлагууд болон хаах саналыг анх гаргасан “Исэгахама” галын ояката нар оролцоно. “Миягино” дэвжээг түр хаасан бөгөөд бөхчүүдийг нь “Ошима” дэвжээрүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин ёкозүна Хакүхог “Исэгахама” дэвжээнд үлдээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ асуудлыг мөн дээрх хурлаар шийдэх бололтой.