“Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран бүтээлээр нь зураглаач, найруулагч Д.Ангарагыг кино сонирхогчид мэднэ. Түүнийг гуравдугаар сарын эхээр болсон Америкийн кино академийн 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцох урилгыг явуулсан.

Тэрбээр энэхүү арга хэмжээнд оролцоод ирсэн юм. "Оскарын цомыг биетээр нь харж үзлээ. Нэлээн хүнд бараг 2 кг юм шиг байна. Эрт орой нэгэн цагт Монголын кино бүтээгчид бид энэхүү хорвоо ертөнцийг уяраагаад байгаа цомыг Монголдоо авч ирэх болно. Бидэнд боломж тун ойрхон байна даа" хэмээн Холливуд яваад ирсэн сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ.

Мөн Холливудад хийгдэх кинонд зургийн найруулагчаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан гэдгээ дуулгасан. Ийн “Precious” киноны төсөл дээр ажиллахаар тун удахгүй Холливудыг зорих нээ.

Д.Ана