МАН-ынхан Оросоос гурил авах гэж үндэсний үйлдвэр лүү дайрч байгаа гэв
2024/03/21
МАН-ын ЕНБДарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга Д.Амарбаясгалан нар манлайлан, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулууны дүгнэлт гэгчийг гол үндэслэл болгон, сүүлийн үед үндэсний үйлдвэрлэл лүү илтэд дайрсан үйл ажиллагааг зохион байгуулах болсон билээ.
Зорилго нь гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх явдал бөгөөд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцээд буй.
Тэгвэл энэ тухай нийтлэлч Баабар өөрийн дүгнэлтээ илэрхийлэн, "Ойрд гэнэт гурилын эсрэг МАН толгойлсон хөдөлгөөн өрнөлөө. Гурилын үнэ, гурил үйлдвэрлэгчдийн эсрэг энэ ширүүн тэмцэл гурилын импортын татварыг тэглэх дээр очив. Ингээд Оросоос баахан бэлгийн (зудын тусламж нэрээр) улаан буудай орж ирэв. Оросууд Украины эзэлсэн нутгаас асар их будаа дээрэмдсэн нь дэлхийн зэвүүцлийг хүргэнгүүт Пригожины төрийн эргэлт хийсэн төв Африкийн гуйлгачин орнуудад тусламж нэрээр өгч, дээрэмдээгүй зүгээр ядарсан орнуудад сайн санааны тусламж болгох гэж авсан гэж тайлбарлах болжээ. Энэ тусламж хүртэх эрхтэй орныхоо тоонд Монголыг оруулж.
Эндээс мэдээж ашиг хүртэхээр шийдсэн Монгол удирдагчид үүнээ зөвтгөхийн тулд эхлээд үндэсний үйлдвэрлэгчдээ гутаах гүтгэх кампанит ажил санаачлав.
Ганцхан гурил үйлдвэрлэгчид л үнээ өсгөсөн, гагц тэд л шуналтай, тэд л ганцаараа төрөөс тэтгэлэг авсан, бусад юмны үнэ өсөөгүй, бусад нь төрийн дэмжлэг аваагүй юм шиг тоглолт. Хожим Оросын энэ шижээргүй дээрэмд хамтрагч болсон орны бүртгэл гарахад Монголын нэр тэнд үүрд зоолттой үлдэнэ. Жижиг ашиг том хохирол." гэжээ.
зочин · 2024/03/22
баавар гуай над шиг зургаан хуухэдтэй әм бул наймуулаа байвал хямд орос гүрил пана гэж хамгийн туруунд хашгирна заман руу дайрах байхдаа,олон әм бултэй айлуудад гурилын бутээгдхуун тансаг хэрэглээ болоод удаж байгаа,гурилаа хямдруулаж огвол засгийн назар болон амарбаясгалан даргад маш их баярлан талархсанаа илэрхийлье,
Зочин · 2024/03/21
SHAALTSI80955877
ss · 2024/03/21
ЗӨВ
Зочин · 2024/03/21
Гурил үйлдвэрлэгч нар шуналын туламнууд , импортын гурилыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Хужаа Баабар хуцдагаараа хуцаж байгаа юм энэ зөнөг өвгөнд ард иргэд үнэтэй гурил идэж бухимдаж байх нь хэрэгтэй бололтой. Сайд Болорчулууны монополыг зогсоох ёстой үндэсний үйлдвэрүүдээ төр засаг дэмжээд байхад ядарсан иргэдээ шулж байдаг хулгайч нарын бизнесийг зогсоох ёстой
Зочин · 2024/03/21
Гурилын үйлдвэрүүд даварсан уу гэвэл даварсан. Аятайхан ажиллаач гэхээр үгүй дээ бидэнд ашиг л олж байвал бусдад хамаагүй л гэдэг нь үнэн шүү дээ. Одоо гурилын импортоо чөлөөлөх бол буудайн экспортоо чөлөөтөй болгочих. Тариаланчид будаагаа бололцоот үнээрээ гадагш борлуулаг.
Зочин · 2024/03/21
урамшууллын мөнгө өчнөөн авчаад үнээ нэмж болохгүйээ
Зочин · 2024/03/21
Тийм юм бол 100-200% өсгөсөн гурилын үнээ буулгачих.
Zochin · 2024/03/21
OROS GURILAA AVMAAR BNA. Ene MONOPOL BOLSON HEDEN UILDVER GEH YMNUUD SUNUVUL TAARNA.
Зочин · 2024/03/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/21
ГУРИЛЫН 20-ИОД ҮЙЛДВЭРИЙН БАРАГ ТАЛ ХУВЬ НЬ ХААЛГАА БАРЬСАН ГЭСЭН. ҮНЭХЭЭР ТИЙМ ИХ АШИГ ОЛООД БГАА ҮЙЛДВЭРҮҮД ХААЛГАА БАРИХ УУ? СТАТИСИЙН МЭДЭЭГЭЭР ТЭД ТАВАН ХУВИЙН АШИГ ОЛДОГ ГЭЖ ГАРСАН БСАН. ТЭГВЭЛ БАНК САНХҮҮГИЙН ГАЗРУУД, ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРҮҮД, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРҮҮД 50-60%-ИЙН АШИГ ОЛДОГ ГЭЖ ГАРЧЭЭ. ЭНДЭЭС БААБАРЫН ХЭЛСНЭЭР МАН-ЫНХАН ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЭСРЭГ "ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ!
Зочин · 2024/03/21
XUSNG80955877
Зочин · 2024/03/21
SEXSDI80955877
Зочин · 2024/03/21
МАН ын гурилаа гаднаас авахыг дэмжинэ
Зочин · 2024/03/21
тариаланч нарыг үеийн үед дарга нар дэмжсээр ирсэн их ч баян болцгоосон одоо бол ард түмнээ бодож гурилаа гаднаас авах хэрэгтэй дээ оросын гурил үнэ хямд чанартай шүү