ТОЙМ МЭДЭЭ
2024/03/23
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
Улс төр: Нэг л эвсэж өгдөггүй АН-ын гишүүд байсхийгээд л хэвлэлийн хурал хийдэг ажилтай боллоо. Өнөөгийн АН-ын удирдлагын унтаа байдал, сул дорой байдлыг эсэргүүцэж нэг жил болж байна. АН-ын дарга сонгогдоод яг нэг жилийн хугацаа болсон. Нэг жилийн хугацаанд ямар ажлууд хийв гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Ямар ч ажил хийгээгүй 360 хоног өнгөрлөө. Энэ хоногуудад АН сөрөг хүчний байр сууринд ч байж чадсангүй. АН-ын бүх шатанд ажил тэг зогсолттой байгаа. Биднийг нийгмээрээ шоолж байгаа. Манай намыг АН-ын даргын эсвэл Л.Оюун-Эрдэнийн “суганы үс” юм уу гэж. Энэ байдлын эсрэг АН-ын гишүүдэд уриалга гаргана. "Гурван намын эвсэл бол АН-д сүйрлийг авчрах гэж байна"
Төрийн дээд ариун газар гэгддэг ЦЭЦийн байрандаа архидан согтуурдаг гишүүнтэй болчихсон. УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн энэ үеэр Ц.Сандаг-Очир гишүүн хатуухан үг дайв. Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу
Нам дотроо олон салаа мөчиртэй мод шиг фракц ихтэй АН-ын хэсэг нөхөд нь учраа ололцоод авсан бололтой. Х.Баттулга, С.Баярцогт нар бүрэн ойлголцжээ
Нийгэм: Газрын нэлээдгүй маргаантай асуудал дэгдээд буй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраа алдсан. Байр суурь: Төв цэнгэлдэхийн газрыг "ижил" нэртэй гэр бүлийнхэн эзэмшдэг асуудалд хэн, хэн юу өгүүлэв Тэгвэл өдгөө улсдаа ганц Драмын теарт нь газраа алдаад айлын орц гарц болжээ. Драмын театр айлын орц болчхоод байна. Зогсоол гаргаж өгнө гэсэн ч хотын дарга солигдож, газар нь тэрбумаар зарагдсан сурагтай
Эдийн засаг: Монголын гадаад өр 35 тэрбум ам.доллар болж өсөв
Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 579.2 (1.7%) сая ам.доллароор тус тус өссөн болохыг ҮСХ мэдээлжээ.
Нийт гадаад өр 2023 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 (12.4%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 203.4 (13.3%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Дэлгэрэнгүй эндээс уншина уу.
Спорт: Тамаваши Б.Мөнх-Оргил албан ёсоор Японы иргэн боллоо
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 2009 оноос хойш тасралтгүй барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэн боллоо. Өдгөө 39 настай тэрбээр 2021 онд дэвжээний багшийнхаа тусламжтайгаар Японы иргэн болох хүсэлтээ өгч байв. Тухайн үедээ зодог тайлсныхаа дараа дэвжээний багшаар ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, “Сүмогийн ачийг хариулмаар байна” гэж байсан аж. Тэгвэл одоо үргэлжилж буй Харү башёгийн үеэр Тамаваши Б.Мөнх-Оргилыг албан ёсоор Японы иргэн болсныг зарлажээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил одоогоор дөрвөн даваа, зургаан унаатай Харү башёг үргэлжлүүлж байна.
Түүний хувьд анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийж, 2008 оны есдүгээр сард дээд зиндаанд дэвшиж байжээ. Үүгээр ч зогсохгүй 2019 оны Хацү башё, 2022 оны Аки башёд тус тус түрүүлж, эзэн хааны цомыг өөрийн болгосон түүхтэй.
Урлаг: Залуу уран бүтээлч Morningstar буюу Б.Аззаяагийн хорих ялыг хэвээр үлдээжээ
"Mxrningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр 2024 оны нэгдүгээр сард нэг жилийн хорих ял оноосонталаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурлаар /2024.03.14/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.
Залуу уран бүтээлч Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандаад байсан нь энэ юм.
Зочин · 2024/03/24
TSAGIN SEKSEER80955877 44DSH
Зочин · 2024/03/24
SEXSDI80955877
Зочин · 2024/03/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh