Нийгэмд дуулиан тариад байгаа "Зуун чухал сэдэв" нэвтрүүлгийн эсрэг Засгийн газраас хүртэл мэдэгдэл гаргасан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дуудан уулзсан билээ. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийг бүтээгч "Hero" энтертайнментийн захирал Б.Баатарыг барьж хорьсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.

“Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн ерөнхий редактор Б.Батзоригоос энэ талаар тодруулахад, "“Hero" студийн захирал Б.Баатарыг барьж хоръё гэсэн санал гаргасан байгаа юм. Тэгээд тэр нь дэмжигдсэн байна. Үүнийгээ эрхзүйн үндэслэлтэй болгож харагдуулахын тулд засгийн газрын мэдэгдэл гаргасан. Энэ мэдэглийг яг хаанаас хэн гаргасан нь тодорхойгүй. Эзэн биегүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нь гаргаад байгаа юм уу, Н.Алтанхуяг нь өөрөө гаргаад байгаа юм уу гэх мэт бүх зүйл ойлгомжгүй байна. Энэ нь сайтуудаар яваад байгаа юм. Буцах ямар ч эзэнгүй.  Хууль хүчний гүйцэтгэх байгууллагуудад Б.Баатарыг барьж хорих чиглэл өгөх гээд байх шиг байгаа юм.

"Танай захирал чинь хаана байна" энэ тэр гэж цагдаагийн хүмүүс ирж асуусан тохиолдол гарлаа. Иймэрхүү байдлаар биднийг айлгаж чадахгүй гэж хэлмээр байна" гэлээ.

Тус студийнхэн бид хариу болгож цувралуудаа дахиж гаргана. Таван цуврал маань бүгд баримттай, бичлэгтэй. Яг ямар хүмүүс төр барьж байгаа, ямар хүмүүс ингэж улстөрийн эрх мэдлээрээ улс орноо худалдаж байгаа, цаанаа ямар учир байгааг бүгдийг нь бид гаргана. Хорьж цагдсан ч энэ нэвтрүүлгүүд гарна. Ямар нэг эрсдэлд орлоо гэхэд нэвтрүүлгүүдээ олон нийтийн сүлжээ, youtube-ээр цацна. Бид хамгаалалтын ажлуудаа хийж байна хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

 

Д.Ана