Д.Сарангэрэл: Намайг сайд байх үед цар тахлын төсөв гэж байгаагүй шүү, хээрийн эмнэлэг нь ОБЕГ-ынх
2024/04/02
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл цар тахлын үеийн төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн сайдаар ажиллаад, иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэхээр элдэв юманд орооцолддог. Би гурван жил гүтгүүлсэн. С.Чинзориг сайд гурван сар гүтгүүллээ, гайгүй шүү дээ. Гэхдээ угаасаа гүтгүүлнэ. Би цар тахалгүй монголыг дараагийн сайдад хүлээлгэж өгсөн. Миний үед цар тахлын төсөв гэж байгаагүй. Хэрэв цар тахалын төсөвтэй холбоотой асуудал ярих гэж байгаа бол Т.Мөнхсайхан, С.Энхболд хоёроос асуух хэрэгтэй.
Хээрийн эмнэлэг нь ОБЕГ-ынх. Д.Сарангэрэл сайдын үед ЭМЯ ковидын төсөв гэж байгаагүй. Хээрийн эмнэлэг манай яаманд харьяалалгүй, ОБЕГ-ынх гэж хэн ч дуугарахгүй байгаа юм.
Одоо төсвийн хулгайч болж, КОВИД-гүй монголыг хүлээлгэж өгсөн сайд би байж байна. Үүнтэй адил С.Чинзориг сайдыгаа ийм нөхцөл байдалд битгий оруулаад бай. Сайд хүн улс төрч байдаг учраас мэргэжлийн хүмүүс хамгаалаад тайлбарыг цаг тухайд нь өгөх хэрэгтэй. Яамны хүмүүс надад хамаагүй гээд суугаад байдаг. Үүнийг С.Чинзориг сайд холбогдох хүмүүсээр нь яриулах хэрэгтэй" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/03
TSAGAAR XN80955877
Зочин · 2024/04/02
Bayd jorlono
Зочин · 2024/04/02
SEXSDN80955877