Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэрээ тэрээр: "УИХ-ын гишүүн, Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой янз бүрийн хэл ам, хэрүүл тэмцэл тасрахгүй байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын хувьд байр сууриа илэрхийлээч гэдэг хүсэлтүүд иргэдээс удаа дараа тавьж байна. Ч.Хүрэлбаатар нь Увс аймгийн иргэдийг яс үндэс, угсаа гарлаар нь талцуулдаг. Цаашлаад өөрийн сонгогдсон МАН-ын гишүүдээ талцуулж, хэд хуваасан асуудал нь явсаар сүүлдээ Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Монгол улсын Ерөнхийлөгч рүү ч дайрч байдаг. Ерөнхий сайд руугаа ч дайрч байдаг. УИХ-ын дарга руу ч дайрдаг хүн бий болчихлоо.

 

 

Энэ хүний талаар хяналт шалгалт хийж өгөөчээ. Энэ хүн улсын төсөвт орон нутагт хийгдэх ажлууд гээд маш их төсөв тавиулаад, өөрийн хамаарал бүхий компаниудыг оруулж ирж мөнгө угаадаг гэмт хэрэг үйлддэг.

 

 

Энэ хүмүүсийн эхлүүлсэн том төсөвтэй ажлууд өнөөдөр ч дуусаагүй байна. Баруун бүсийн чиглэлд 163 км зам хийгдэхээр боллоо, Увс аймагт хүүхдийн ордон барихаар боллоо гээд пи ар хийгээд эхэллээ. Энэ 163 км замыг Ч.Хүрэлбаатар 3 жил гацаасан. Гэтэл 3 жил гацаасан ажлаа сонгуульдаа ашиглахын тулд би сайд болж байж энэ ажил явлаа гээд өнөөдөр баатрын дүрээр эргэж ирж байна.

 

 

Ийм хүн өнөөдөр дахин сонгогдож, ахиад 20 жил УИХ-ын гишүүн болох гэж, Монгол улсын Ерөнхий сайд болохын тулд ажлаа эхлүүлж байна. Тэр нь дандаа худал хуурмаг, хулгайч байдалтай.

 

 

Ч.Хүрэлбаатарыг Хятад гэдэг яриа цахим орчинд тараад удлаа. Энэ асуудал дээр хариулт өгөөч. Монгол төрийн толгойд гараад ирчихсэн харь цустай хүмүүс дээрээ төрийн бодлогоо хэрэгжүүлээчээ. Харь цустай биш бол сайн л биз дээ. Алга ташаад хүлээж авна. Гэтэл сүүлдээ энэ Ч.Хүрэлбаатар гэж хүн рецедив гэмт хэрэгтэн шиг аашилж байна. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг дарамталсан гэж байна. Сэтгүүлчдийг хүртэл дарамталж байна. Монгол улс ганцхан Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дөрлүүлж ажиллаж болохгүй биз дээ. Энэ хүнийг дагасан маш олон залуучууд гэмт хэргийн золиос болж байна." гэв.