Монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд дээгүүрт бичигддэг эрхэм бол жүжигчин, топ модель, МУСТА Д.Пүрэвсүрэн. Тэрбээр уран сайхны найман кинонд, 30 гаруй клипэнд тоглосон байдаг. Мөн долоон жүжигт гол болон туслах дүр бүтээсэн.

Анх 1998 онд наймдугаар ангийн сурагч байхдаа “Арван жилийн дурсамж” гээд дууны клипэнд анх удаа тоглож олны танил болж байсан билээ.  Өнгөрсөн онд МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан. Сүүлийн үед нам гүмхэн байх болсон. Харин яагаад нам жим байх болсны учиг тайлагдлаа.

Тэрбээр өдгөө хоёр ихэр хүүхдээ төрүүлэхээр уран бүтээлээсээ түр хөндийрсөн байна. Энэ тухай  "Топ модель Пүрэвсүрэн маань наадмаар төрөх хоёр ихэр хүүгээ хүлээн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд амар жимэр амьдарч байна" хэмээн ойрын эх сурвалж нь олон нийтэд зарласан юм.

                   

Д.Ана