Жүжигчин Ш.Жавхлангийн бүтээсэн дүр үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ
2014/06/27
Өөрт оногдсон дүрээ сайн гаргаж чаддаг эмэгтэй жүжигчдийн нэг нь "Маск" продакшны жүжигчин МУСТА Ш.Жавхлан.
Тэрбээр “Мамма миа ” мюзикл уран сайхны кино, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж олны хүртээл болгосон.
Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Миний хайр" хэмээх кинонд мөн тогложээ. Түүний бүтээсэн дүрийг үзэгчид их сайн хүлээж авсан бөгөөд сэтгэлд хүрсэн дүрээ чадварлаг гаргасан Ш.Жавхланд баяр хүргэж, амжилт хүссэн зурвасууд ихээр илгээж байгаа гэнэ шүү.
Уг кино нь “Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл. Кино зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо, Ц.Золжаргал нар хамтран бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ. Тус киноны гол дүрүүдийг жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа бүтээсэн бол жүжигчин Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар оролцон тогложээ.
Гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. Ийм эгзэгтэй үедээ байгаа хосуудад ойлголцол, салалт гэсэн хоёрхон зам бий. Харин тэд яах бол? өдгөө "Тэнгис", "Өргөө" кино театрын дэлгэцнээ гарч байгаа билээ. Хариултыг нь уншигч та бүхэн кино үзснээр олох болно.
Д.Ана
Зочин · 2014/07/29
Таалагддаг. Тун дажгүй мөн сүрхий авьаслаг бүсгүй шүү. Энэ киног үзээд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцвал тэрээр өөрт ноогдсон дүрийг маш сайн гаргасан төдийгүй хамгийн хүнд хэсгийг ч маш сэтгэл хөдөлгөм хийсэн хэсэг дээр миний ойр хавьд суусан хүмүүс уйлж байсныг миний энэ 2 мэлмий хараад барахгүй өөрөө ч мөн мэлмэрсэн бөлгөө. Гайхалтай МУНДАГ, ЧАДВАРЛАГ бүсгүйд урлагийн улам өндөр амжилт хүсье!
Зочин · 2014/06/29
egduutei huurhun avyaslag juji****n shu! Amjilt!!