Х.Нямбаатар таныг С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тараахаа болихыг шаардаж байна
2024/04/10
Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн цахим хуудсандаа "Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэсэн агуулга бүхий мэдээллийг нийтэлжээ.
Харин өнөөдөр Ардчилсан Намаас С.Зоригийн хөшөө сүндэрлэж буй газрын асуудлаар мэдээлэл өглөө.
Тус намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Ардчилсан Нам байрлаж буй хоёр давхар, цэнхэр байшингийн дэргэдэх С.Зоригийн хөшөө нь ардчилсан хувьсгалын гол баатруудын нэг.
С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тарааж, иргэдийн сэтгэлзүйгээр тоглож байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар таныг явуургүй улс төр хийхээ болихыг шаардаж байна.
Уг хөшөө нь "Зориг сан"-гийн өмч. Хэрэв хөшөөг хөдөлгөхөөр бол тус сангаас очиж асуухыг зөвлөе.
С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмч. Нийслэлийн нийтийн өмчийн газрыг АН мэдэхгүй.
Хоёр давхар цэнхэр байшинд АН-ын Хэрэг эрхлэх газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сар бүр түрээс төлдөг. Уг байшингийн эзэмшигч "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ. 12 жилийн өмнө тус холбооноос илгээж байсан бичгийн хуулбар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.
Байшин барих, С.Зориг агсны хөшөөг холдуулах гэж байгаа талаарх мэдээллийг газрын албанаас болон "Зориг сан"-гаас тодруулах хэрэгтэй.
АН шинэ байр барих, С.Зориг агсны хөшөөг хөдөлгөх санаачлагч биш. "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ-аас АН-ыг байрнаасаа гарахыг шаардсан мэдэгдэл ирээгүй байна" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh