Эверестийн оргилд авирхаар явсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Everest Today-гийн мэдээлснээр "Хүйтэн жавартай, цаг агаарын таагүй нөхцөлд хоол, ундгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрлөө. Ийм нөхцөлд хоёр уулчныг амьд эргэж ирнэ гэх магадлал буурч байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн тавдугаар сарын 13-нд оргилд гарсан уулчид манай тамирчидтай тааралдаагүй гэж ярьсан байна. Мөн буцаж явсан зарим уулчин далайн түвшнээс дээш 8,749 метрийн өндөрт хоёр цогцос харсан гэж ярьсан бололтой. Одоогоор тус хоёр цогцсыг хэн болохыг нь тогтоож амжаагүй байна.