"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал дахин хойшлогдов
2024/05/20
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан.
Гэвч яллагдагчийн өмгөөлөгчдөөс ар гэрийн гачигдал болон эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу шүүх хурал зургаадугаар сарын 17-ны 10:00 цаг хүртэл хойшилсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:
- Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
- 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
- 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Тус хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.
Зочин · 2024/05/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/20
DYYDLGN VAWGCH80955877
Зочин · 2024/05/20
S AWI80955877