УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиг Чинбатын Номин 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор гардан авлаа.

 

 

Манай улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгох гэж байна. УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт МАН-аас Хөгжлийн тав буюу Чинбатын Номин, Наранцэцэгийн Алтаншагай, Энхбаярын Батшугар, Пүрэвжавын Сайнзориг, Нямдаваагийн Хүрэлбаатар нар өнөөдөр албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, хуулийн дагуу сурталчилгаагаа эхлүүлж байна.