ЦЕГ: Иргэн Д нь 11 хоногийн зайтай 16-32 насны хоёр эмэгтэйн амь насыг хохироосон болохыг тогтоосон
2024/06/24
Энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх дуудлага мэдээлэл ирсэн аж. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Уг дуудлагын дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах алба, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар (ШШЕГ), Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, мөн дүүргийн прокурорын газар хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. Мөн энэ сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 16 настай эмэгтэй С-ийн амь насыг хөнөөсөн байна.
Уг хэргийг бүрэн нотлох зорилгоор ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах алба болон Хан-Уул, Сүхбаатар дүүргээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдлаа.
Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-д холбогдуулан хүний амь нас хохироосон үйлдэлд нь энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын эрүүгийн хуулийн 10.1 дэх зүйлийн хоёр дахь хэсгийн 2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Д-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэж мэдээллээ.
Бат · 2024/06/29
Цаазын ял сэргээж иймэрхүү хүн чононуудыг цазаар авах хэрэгтэй хүн алчихаад татвар төлөгчдийн мөнгөөр насаар нь тэжээж болохгүй энэ бол дотор хүн Элбэгээгийн санаа мөн ч хорлонтой байгаа биз
Зочин · 2024/06/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/25
SAWI80955877
Зочин · 2024/06/24
XUCHINDUULI80955877