Амиа алдсан залуус ухуулагч биш, төгсөх ангийн сурагчид байсан гэв
2024/06/17
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутаг “Задгай” гэдэг газарт аялж явсан таван хүний хоёр нь тогтоол усанд живж амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Харин сошиалд тэднийг сонгуульд ажиллаж явсан ухуулагч байсан гэх мэдээлэл цацагдсан юм.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулахад, "Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Нийгмийн сүлжээнд намын ухуулагч гэсэн мэдээлэл яваад байна. Бидэнд одоогоор ухуулагч гэсэн мэдээлэл байхгүй. Урьд шөнө 12 дугаар ангиа төгссөн хүү таван найзуудтайгаа явж байгаад усанд осолдсон байна. Урьдчилсан байдлаар хиймэл нуур руу шумбах гэж ороод осолдсон байх магадлалтай. Одоо бол шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг.
Иймд иргэд та бүхэн Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байх, Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй.
Зочин · 2024/06/18
SEKSEER XIILGI80955877
Зочин · 2024/06/18
дээрээ суудалаа олохгүй бол доороо гүйдэлээ олохгүй. нийгэм ийм л байна
Бат · 2024/06/18
Би сонгуулиар намын ухуулага хийж айлаар материал тараалаа нэг залуу намайг бараг зодох шахаж өсөн матераилыг нүүр лүү шидлээ бид жаахан соелтой баймаар энэ талаар мөн хол хоцорчээ яана даа миний монгол ах дүүс
Зочин · 2024/06/17
XALYYTSI80955877
Зочин · 2024/06/17
XN DYRAAR80955877
зочин · 2024/06/17
УНДРАМЫН СОНГУУЛИЙН АЖИЛД ЯВЖ БАЙСАН НЬ ҮНЭН
Зочин · 2024/06/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/17
34DSH 80955877
Зочин · 2024/06/17
SAWI80955877