Цолоо хураалгаж, Улсын гарьд болоод буй М.Бадарч Олон улсын спортын арбитрт ханджээ.

Монголдоо спортын арбитрт хандсан ч түүнийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж шийдвэрлэсэн юм. Үүний дараагаар тэрбээр Олон улсын түвшинд өргөдөл гаргана хэмээсэн. 

Тэгвэл, М.Бадарч зургадугаар сарын 10-ны өдөр "The Court of Arbitration for Sport" буюу Щвейцарьт төвтэй олон улсын спортын арбитрын шүүхэд хандан хүсэлт бичиж, явуулжээ.

Уг бичигт,  шинжилгээний хариу буруу гарсан буюу "Би допинг хэрэглээгүй" гэдэг үндэсэл бичээгүй байна. Харин процесс алдаатай явагдсан байх магадлалтай хэмээн үзэж буйгаа бичжээ.

Олон улсын арбитрын шүүхэд хандах зардал дунджаар 25 мянган ам.долларт хүрдэг бөгөөд энэ нь 90 орчим сая төгрөг юм. М.Бадарч энэ зардлыг хувиасаа гаргах юм байна.