Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт нь /2024.07.08/ өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарна. Татварын ерөнхий газраас тодруулахад, нэгдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг наадмын дараагаар долдугаар сарын 20-ноос өмнө иргэдийн дансанд шилжүүлнэ дуусгана гэв.

НӨАТ-ын буцаан олголт орох үеэр Сангийн яамнаас мэдээлнэ гэж татварын албанаас хэллээ.

Сүүлийн гурван сарын баримтаа иргэд ирэх Даваа гаригийн дотор бүртгүүлж, наадмын дараа буцаан олголтоо хүлээн авах юм.