Жүжигчин Г.Ундармаа "итгэлийн танхим" төслийг эхлүүлсэн. Энэхүү төслийнхөө хүрээнд эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг шинэлэг өнгө төрхтэй болгон тохижуулж байгаа билээ. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн "Хүүхдийн зөвлөх Поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах "Итгэлийн танхим-Хүүхдүүдэд" ажил нь аль хэдийнээ 80 хувьтай явагдаж байна гэв.

Мөн сайн үйлсийг дэлгэрүүлэгч хамт олон, хувь хүн тусламжийн гараа сунгасаар байна. Тухайлбал, саяхан Сарнай захиралтай "САРНАЙХ ГОЁЛЫН СТУДИ"-ийн хамт олон 3 сая төгрөгийг хандивлажээ. Түүнчлэн "Goo Bayan Health" компанийн 3 найз бүсгүй Итгэлийн танхим-Хүүхдүүдэд төсөлд 10 сая төгрөг хандивласныг та бүхэндээ би дуулгаж байсан. Тэгсэн чинь өнөөдөр Итгэлийн танхимаар үйлчлүүлэх хүүхдүүдэд зориулж Америкаас хүүхдүүдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, сэтгэхүйг хөгжүүлэх олон гоё тоглоомуудыг ирүүллээ" хэмээн цахим найзууддаа баяртай мэдээ дуулгалаа.

Тэрбээр энэ толь хөөрхөн байгаа биз. Хуучин хүүхдийн паркд байдаг байсан Инээдмийн толийг миний үеийнхэн лав санаж байгаа байх. Яг тэрэн шиг инээдмийн толийг бас холын хол Америкаас ирүүлсэн байна шүү дээ.

Би үнэхээр их баярлаж байна. Ийм сайхан сэтгэлтэй Үүрцайх, Уранбилэг, Үүрийнтуяа нартаа баярласнаа хэрхэн яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Америк, Франц, Хятад гэсэн гурван өөр улс оронд ажиллаж, амьдардаг хэдий ч Монголоо гэсэн чинхүү зүрх сэтгэлтэй гайхамшигтай гурван бүсгүйдээ мянга мянган Монголчуудынхаа өмнөөс дахин дахин БАЯРЛАЛАА гэж хэлье.

Дашрамд дурдахад, тоглоомуудаа хүлээлгэж өгөхөөр, мөн Итгэлийн танхимийн нээлтэнд оролцохоор Үүрцайх маань Францаас ирчихсэн байгаа. Бүгдэд нь амжилт хэмээн өөрийн сэтгэлийн үгээ хэллээ.

Д.Ана