С.Ариунбилэг:Ингээд гоо сайхангүй болж, карьер дууслаа гэж бодсон
2014/07/02
"Гоёл-2014" наадмын отгон топ модель С.Ариунбилэг 13 жил загварын тайзнаа монголын шилдэг дизайнеруудын хувцсыг амилуулсан гэдэг.
Загварын тайзан дээр гаргасан амжилтуудаасаа гадна гадаад дотоодод зохиогдсон хэд хэдэн миссийн тэмцээнээс шагнал хүртсэн. Мөн загвар өмсөгч Т.Уранзултай хамт "Cherful" нэртэй хамтлаг байгуулан "Испани аялгуу" хэмээх дууг дуулж дүрсжүүлэн чамгүй дуулах авьяастай гэдгээ тунхаглаад авсан удаатай.
Саяхан тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Анх жирэмсэн болчихоод би маш их айж байлаа. Ингээд би гоо сайхангүй боллоо, карьер маань дууслаа гэх зэргээр бодож байсан. Гэтэл хүүхэдтэй болсны дараа шал өөр. Тэр хүүхэд надтай хамт өсөөд л явж байгаа юм. Эх хүн болох мэдрэмж бол миний хувьд аминаас минь тасарсан амь, аминаас минь үнэтэй амь гэж бодож байлаа. Хүүхэд яг төрөнгүүтээ уйлдаг ш дээ. Тэр уйлахыг сонсоод хоёр нүднээс минь өөрийн эрхгүй нулимс гарч байсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа жаахан өөрчлөгддөг юм шиг байгаа юм. Надад өөрт мэдэгдээгүй ч хүмүүс хөндлөнгөөс хараад намбалаг, эмэгтэйлэг болсон байна гээд л хэлж байсан. Ер нь бол хүүхэд гаргасан эмэгтэй хүн эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхныг төгс болгосон байдаг гэж би боддог" хэмээн хуучилжээ.
Дашрамд дуулгахад, түүний охин дүү нэхээд байгаа болохоор ойрын хугацаанд дүүгийн төрүүлэхээр төлөвлөсөн аж.
Д.Ана
Зочин · 2014/07/07
**** chamaas l deer gertee sugaad demii hun muulsan commenty bichij bgaa erguu har malaaa
Зочин · 2014/07/04
yun goo saihkamsag um. uudtei tsarai zustei um shig.
Зочин · 2014/07/04
Зочин · 2014/07/03
би үүнд хайртай
Зочин · 2014/07/03
Mynganvoob baixaa
Зочин · 2014/07/03
Mynhaniodosh geechee
Зочин · 2014/07/03
Myngan***** geech
Зочин · 2014/07/03
Myngan**** geech
Зочин · 2014/07/03
сайхан
Зочин · 2014/07/03
Nuhur ni hen yum ve? Nuguu Maynganbayar uu?