Жүжигчин Э.Мөнхтөрийг хайртай бүсгүйн “орхив уу” “
2014/07/03
Жүжигчин Э.Мөнхтөрийг уншигч та бүхэн “А Capella” хамтлагийн дуучин гэдгээр нь эчнээ танина. Түүний хүүхэд нас нь нэгдүгээр хороололд өнгөрсөн гэдэг. Дунд сургуулиа "Ирээдүй" цогцолбор сургуулийг төгссөн.
Багаасаа урлаг, спортоор хичэллэх сонирхолтой хүүхэд байсан хэмээн дурсан ярьдаг. Урлагийн үзлэг, спортын тэмцээн уралдаанд их идэвхитэй оролцдог сурагч байжээ.
Тэрбээр "Хайрын рекорд", "Сэтгэлийн аргамж", "Амьдралын амт" "Сайн уу амьдрал минь", "Тагнуулч аав" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Өөрийн дүрээ үзэгч олондоо илүү ойр хүргэж чаддаг авьяаслаг залуу жүжигчдийн нэг.
Хамгийн сүүлд "Миний хайр" кинонд гол дүрийн Хүслэнгийн дүрийг бүтээсэн. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж ханьтайгаа хэрэлдэн улмаар гэрээсээ явцгаана. Хосуудын амьдрал хоёр тийшээ болон салахаар шийдэх болно. Түүний хайртай бүсгүй болох Заяад нэгэн залуу гэрлэх санал тавина. Үүнээс үүдэн Хүслэн хайртай бүсгүйгээ алдах дээрээ тулж улам ээдрээтэй болно. Харин тэд нийлэх болов уу, Заяа Хүслэнг биш өөр залууг сонгох уу? гэдгийг та бүхэн "Миний хайр" киноноос хүлээн авч үзээрэй.
Д.Ана
Зочин · 2014/07/07
Хайртай бүсгүй нь орхив уу гэж бичээч бүсгүйн гэвэл өөр утга илэрхийлнэ шүү сэтгүүлчээ яана даа
Зочин · 2014/07/05
ӨӨ КИНО БАЙСАН ЮМ УУ БАС НЭГ ОР ХӨНЖИЛИЙН МЭДЭЭ БИЧЛЭЭ ГЭЭД СЭТГҮҮЛЧИЙГ ХАРААХ ШАХЛАА ШҮҮ
Зочин · 2014/07/04
Uzej amjagui l bn zalu uran buteelchid amjilt husie
Зочин · 2014/07/04