“ПАРИС 2024” паралимпын наадмын нээлтэд Монгол Улсын тамирчид оролцлоо
2024/08/29
“Парис 2024” 17 дахь удаагийн паралимпын наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагт эхэлж албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэ удаагийн наадамд 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөнө. Манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөх билээ.
Монголын багийн тугчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, байт харвааны тамирчин ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар төрийн далбаагаа мандуулан баг тамирчдаа манлайлан жагсав.
Өнөөдрийн байдлаар Пауэрлифтинг, Таеквондо, Байт харваа, Хөнгөн атлетик, Усанд сэлэлтийн төрлийн тамирчин дасгалжуулагчид Парис хотод хүрэлцэн ирж тосгондоо байрлаад байна.
Жүдо бөхийн тамирчид болон Хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлай нар есдүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Франц Улсад ирнэ.
Зочин · 2024/08/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono