ПАРИС 2024: У.Сүрэнжав паралимпын аварга боллоо
2024/08/30
Өчигдөр нээлтээ хийсэн Парисын паралимп өнөөдөр эхний медальтнуудаа тодрууллаа. Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртсэн юм.
Түүний жинд 12 тамирчин өрсөлдсөн. У.Сүрэнжав эхний тойрогт хийлээд Египетийн Салма Али Абдыг 7:5-аар ялснаар хагас шигшээд шалгарчээ. Улмаар Мексикийн Жессика Гарсиаг 13:5-аар илүүрхсэн бол шигшээд Ираны 15 настай залуу тамирчин Захра Рахимиг 5:2-оор буулган авлаа.
Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагч болж буй юм. Түүнээс өмнө пара байт харваагаар Д.Баатаржав алт (2008), поуэрлифтингээр Э.Содномпилжээ алт (2020), хүрэл (2016), пара жүдогийн төрлөөр Б.Ууганхүү хүрэл (2016) медаль хүртэж байв.
Tsogt · 2024/08/30
Bayar khurgeye.
сайханмэдээ · 2024/08/30
гое мэдээ байна, өөрийгээ ялан дийлсэн мундаг юм , эх орондоо ирэх үед нь ОУОХ сайхан угтаж авбл тамирчин маань баярлана бх да