Дэлхийн загварын ертөнцөд  цахиур хагалан яваа эрхэм бол Олон улсын супер модель Б.Билгүйтэй. Түүнийг тайландад суралцахаар очсны дараа нэлээд хэдэн байгууллагаас завгар өмсөгчөөр ажиллахыг санал болгож байсан хэдий ч тухайн үедээ эргэлзэн татгалзаж байсан гэдэг.

Харин усан спортын багш нь гэрэл зургийн студидээ урьж,  гэрэл зургийг нь авчээ. Багш нь авсан зургаа загвар өмсөгчдийн сайтад байршуулаад удаагүй байтал мэргэжлийн хүмүүс холбоо барьснаар анх загварын ертөнцөд хөл тавьсан. Хамгийн анх "CPS Chaps" хэмээх хувцасны брэндийн шоунд оролцож амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг.

Б.Билгүйтэй Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн бөгөөд өдгөө мэргэжлээрээ ажиллаж, завгарын тайзаа ч орхилгүй хослуулан яваа чадварлаг нэгэн.

Сүүлийн үед түүнд нэлээдгүй мөнгө амлаж бүрэн нүцгэлэх саналыг ихээр тавих болжээ. Энэ талаар тэрбээр "Үнэнийг хэлэхэд тийм санал байнга ирдэг. Тайландад гей хүн их олон. Энэ ч утгаараа гей сэтгүүл, гей шоу маш их хөгжсөн. Гэтэл л тэд өөрсдөө үүнийгээ Тайланд улсын соёлын нэг хэсэг гэж үздэг. Гей сэтгүүлүүдээс бүрэн нүцгэлэх санал хэд хэдэн удаа ирж байсан. Мэдээж их хэмжээний мөнгөөр шүү дээ. Миний хувьд цээж нүцгэн зураг нэлээд авахуулж байсан. Гэхдээ бүрэн нүцгэлж байгаагүй. Цаашид ч тийм зүйл хийхгүй л гэж боддог" хэмээн хариуллаа.

Д.Ана