Парис 2024 зуны Паралимпын XVI наадамд манай улсаас  зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөж байгаагаас таеквондогийн төрөлд оролцсон У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болж өнөөдөр эх орондоо ирээд байгаа билээ. 

Мөн пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд оролцсон Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн. 

Тэгвэл Зуны Паралимпын XVI наадамд оролцож буй Монголын багийн тамирчнаас допинг илэрч тухайн тамирчинд мэдэгдсэн, харин допинг илэрсэн тамирчин В сорьцын шинжилгээ өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. Энэ талаар одоогоор албан ёсны тайлбарыг Олимпын хорооноос мэдээлэл хийгээгүй байна.