Нөгөөдөр буюу есдүгээр сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулав. 

Өчигдөр өдөр /09.24/ төв, говь, зүүн аймгуудын нутгаар 1-14 градусаар дулаарч, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нуурууд хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байжээ.