Энэ хоёр бүсгүйг "усны дусал мэт адилхан" хэмээн олон нийт дуу алддаг.  "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийг хошин урлагийн нүд хужирлах сайхан хүүхнүүдийн тоонд оруулан, шаггүй жүжигчин гэдгийг нь хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин.

Түүнээс ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэгтэй таныг адилхан гэлцдэг хэмээн түүнээс асуухад "Би тэр охиныг Монголын сайхан охидын нэг гэж боддог. Түүнээс танихгүй, уулзаж үзье гэж бодож байгаагүй. Адилхан хүн гэж ертөнц дээр байхгүй ш дээ, харин зүгээр л адил төстэй хүмүүс хорвоо дээр зөндөө бий. Надад л лав гавъяат Ариунаа Балхжав гуайн эхнэртэй адилхан харагддаг. Төстэй хүмүүс л адилхан харагддаг гэж би ойлгодог. Хүмүүс асуугаад байхаар нь "Тийм л их адилхан юм байх даа, уг нь өөр л юм даа" гэж л боддог" гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.

Энэ хоёр сайхан бүсгүй скателийн рекламанд хамтдаа тоглосон. Тэгвэл тэд саяхан мобикомын рекламанд хамтран тоглосноор ээлжит сенсаациа дэгдээгээд авлаа.

                

Дашрамд дуулгахад, Бүсгүйчүүдийн даашинз, нүүр будалт, үсний засалтаараа ижилссэн байсан нь тэднийг улам ялгахын аргагүй адилхан харагдуулаад авсан. "Ихэр" мэт бүсгүйчүүдийн рекламны даашинзыг "Хайрын хурим" салоны дизайнер урлажээ.

                                  

Адилхан царайгаараа гайхагддаг бүсгүйчүүд ийн үүрэн холбооны тэргүүлэгчдийн рекламанд тоглож, өмнө нь бие биетэйгээ адилхан гэж хэлүүлэх дургүй байсан тэд өдгөө энэхүү яриаг хүлээн зөвшөөрөгчид болжээ.

                                 

Д.Ана