Би танай зөвлөгөө булангийн байнгын уншигч. Өөрт тулгараад байгаа асуудлаа шийдэх гээд эргэлзээнд орчихоод байна.

Ийм зүйлтэй тулгарна гэж бодож байсангүй. Амьдралдаа алдаж, оночих вий гэсэндээ бусдад тохиолдсон зүйлийг уншиж авах гээхийн ухаанаар хандаж явсан. Гэтэл эхнэртээ хууртчихлаа. Бид хоёр гэрлээд хамтдаа амьдраад 5 жил болж байна. Ажил ажил гээд л  гэрийн бараа харахгүй байлаа. Би ч тийм их сүртэй хардаж сэрдээд найз нөхөдтэй нь уулзуулдаггүй хүн биш л дээ. Саяхны нэг өдөр ажлаар хөдөө явлаа гээд явсан гэтэл амралтанд нэг залуутай явж байгаад манай найзтай халз тааралдсан байна. Би үүнийг нь нэлээн хэд хоногийн дараа мэдсэн. Тэгээд эхнэрээсээ асуутал чи намайг хангаж чадахгүй байгаа юм чинь би өөр яахав дээ гээд буруугаа хүлээж тоож байгаа шинж алга. Одоо би түүнийг яавал дээр вэ?