Жүжигчин Г.Ундармаа "Итгэлийн танхим" төслөө хэрэгжүүлж эхлэсэн гэдгийг уншигч та бүхэн андахгүй мэдэж байгаа биз ээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өөрийнхөн ажилд тусалж тусламжын гараа сунгаж, хандив өргөж байгаа байгууллага, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлдэг. Энэ удаад түүнд жүжигчин МУГЖ Д.Хүрэлээ түүний сайн үйлсд хандив өргөжээ.

Энэ талаар Г.Ундармаа "Шинэ долоо хоногийн шинэхэн өглөөг сайхан мэдээтэй эхлүүллээ. Найз нар минь гоё эерэг мэдээ уншчихаад ажилдаа эрч хүчтэй цоглог яваарай. Бас амжилт гаргаж, гайхамшгийг бүтээгээрэй. Урлагийн тайзнаа хамтран зүтгэгч байсан хайрлаж хүндэлж явдаг Хүрлээ ах маань Ах нь хийж байгаа ажлыг нь дэмжиж байна. Хүүхдүүдийн төлөө сайхан үйлсэд 1 сая төгрөг хандивлая гэлээ. Хошин урлагийн томоохон төлөөлөл болсон үзэгчдийн хайртай жүжигчин Хүрэлхүү ахдаа АЗ ХИЙМОРЬ, ЗАЯА БУЯН, АМЖИЛТ БҮХНИЙ ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.

Урлагийн ЯНЖИНЛХАМ БУРХАН үүрд таныг ивээж байх болтугай гэж дүү нь ерөөе. Тандаа үнэхээр их баярлалаа" хэмээн нийтэлж цахим найзууддаа дуулгалаа.

                                         Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.

Д.Ана