Нараг ИЗНН-ын жагсаалтад оруулах саналыг анх МАН-ынхан гаргасан уу?
2024/10/23
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарын харилцаанд үл ойлголцол үүсээд хоёр сар гаруй болж байна.
М.Нарантуяа-Нарагийн хувьд УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр намдаа өгсөн 200 орчим сая төгрөгнийхөө зарцуулалтын тайланг өөрт нь өгөхийг намын даргаасаа шаардсан ч Б.Батбаатар үл тоосон төдийгүй ИЗНН-ын удирдлагуудын зүгээс Юу яриад байгаа юм бэ? УИХ-ын гишүүн болгосонд баярлаж яв гэсэн агуулгатай хариулт өгсөн байдаг. Тэр бүү хэл үүнээс хойш М.Нарантуяа-Нараг ИЗНН-ын албан ёсны арга хэмжээнд оролцуулахаа больсон аж.
Үүнд нь шаралхсан М.Нарантуяа-Нара УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг "муу аргатай, хуралдаа суудаггүй, попорч явдаг" гэх мэтээр ил тод шүүмжилсэн юм.
Төд удалгүй буюу хоёрхон хоногийн дараа ИЗНН-ын Үндэсний Хороо хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ИЗНН-ын дэд даргын албан тушаалаас огцруулсан билээ. Өөрөөр хэлбэл цаашид М.Нарантуяа-Нара ИЗНН-ын үйл ажиллагаанд зөвхөн жирийн гишүүний хувьд оролцохоор болж байна гэсэн үг.
Б.Батбаатарын хувьд өөртэй нь намын даргын эрх мэдэл булаацалдаж болзошгүй өрсөлдөгчдөө ИЗНН-ын удирдлагаас зайлуулах нь улс төрчийн хувьд гаргаж болох л шийдвэр.
Харин М.Нарантуяа-Нара юуны учир Б.Батбаатартай үл ойлголцох болов? Эх сурвалжуудын өгүүлж буйгаар М.Нарантуяа-Нараг ИЗНН-ын жагсаалтын хоёрт бичих саналыг анх МАН-ын дарга нарын зүгээс гаргасан гэнэ. Ер нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ИЗНН-ыг МАН-ынхан илтэд дэмжин, намынхаа дэмжигч, ухуулагчдын хүчээр зохиомлоор "крандсан" гэсэн дүгнэлтийг улс төрийн хүрээнд хийдэг юм.
Д.Бичээчхүү
sonin.mn
Зочин · 2024/10/24
Tembuursen gichii
Зочин · 2024/10/24
зальтай шуналтай юмнууд хувийн шуналаа л гүйцээнэ үү гэхээс өөр юу хийхэв нам нь ч нара нь ч олиггүй.
Dd · 2024/10/23
Batbaatar ugaasaa AN-Iim hun yuu gej MAN-Iim ugend Oroh ve dee