МАН-ын бүлэг ураны хөрөнгө оруулалтын гэрээг дэмжжээ
2024/10/29
МАН-ын бүлгийн хуралдаанаар /10.28/ УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийн танилцуулгуудын талаар мэдээлэл сонсож, хэлэлцжээ. Улмаар хоёр хуулийн төслийг УИХ-ын байнгын хорооны хуралданаар хэлэлцэхийг бүлэг дэмжжээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр болсон билээ. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах хүлээлттэй байна. Засгийн газраас БНФУ-ын "Орано Майнинг" компанитай байгуулах ураны Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирж байна гэж тайлбарласан.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөх зохицуулалт оруулж байгаа аж. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өөрчлөхөөр тусгасан байна. Тухайлбал,
-
Ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх;
-
Цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр 0-130 ам.доллароор ангилж, 0-9 хувь хүртэл нэмэгдүүлж тооцохоор тусгажээ.
Нэмэлт, өөрчлөлтөөр оруулах дээрх зохицуулалт нь Монгол Улсад эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж бүлгийн гишүүдэд тайлбарласан байна.
Түүнчлэн, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ураны Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах Ажлын хэсгээс УИХ дахь намын бүлгүүдэд мэдээлэл өгсөн бөгөөд ХҮН намын зүгээс хуулийн төслийг дэмжиж ажиллахаар илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2024/10/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/29
Овоо ш дээ комунистууд баруунтай тохиролцож ардчилсан ерөнхийлөгч төмөр зам гацаадаг гаж юм үзэх гэж дээ. цусан тээглэмэр
Зочин · 2024/10/29
AXD UNEGUIGEER80955877ANUSDI
Зочин · 2024/10/29
SEXSDI80955877