Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай
2024/11/19
Манай ард түмнээс тод харагддаг хачин хандлага байдаг. Аливааг хийж бүтээе гэхээсээ илүү нурааж, сүйтгэхдээ жинхэнэ мастерууд.
Хамгийн ойрын жишээ нь, Халзан Бүрэгтэйд бужигнасан иргэдийн жагсаал байна. Монголын эдийн засагт валютаар бороо оруулах хэмжээний энэ том төслийг нутгийн иргэдийн нэрийг барьсан улсууд бархирсаар байгаад сүйтгэчихлээ. Хэдхэн цагийн дотор шүү. Эндээс монголчуудыг бүтээхээсээ илүү нураахдаа ямар шаламгай болохыг харж байгаа биз дээ.
Эсрэгээрээ Ховдын Мянгад суманд бүтээн байгуулалт хийх гээд хүмүүст зар тараавал тэгж хурдан цуглах уу, эд нар. Жагсаал болохоос өчнөөн олон хоногийн өмнө зарласан байлаа,жагсаалд очихоос хамаагүй илүү мөнгө өгнө гэсэн байлаа гэхэд дөнгөж одоо л түрүүчээсээ уван цуван ирж магадгүй. Албадуулчихсан юм шиг ямар ч ажлын бүтээмжгүй назгайрсан хэдэн юмнууд ирж байгаа даа, аягүй бол. Зарим нь одоо тэгж байгаад очно доо гэх ухааны юм яриад аргацаах байх. Эсвэл хүмүүс нь гүйцэд цуглахаар нь л очъё доо гээд хойш гэдийж байгаа. Зар хүлээж авсан иргэдийн цөөнгүй хэсэг нь чухал ажилтай гэж шалтаглаад бултах юм шүү гээд хэлэх үгээ зэхээд сууж байж ч мэднэ. Заавал томоохон уурхай барина гэхгүйгээр сумын хөгжилд зориулсан гэр барааг нь нутгийн иргэдээр туслалцуулж босгоё гэвэл ийм л дүр төрх хүлээж байгаа. Түрүүлж ирсэн ганц хоёр улсууд нь бусдыгаа цуглахыг хараад хөдлөх ч үгүй. Харин тэр барьсан зүйлээ нураая, устгая гэх юм бол яаж шоргоолж шиг шавж байгаа бол. Ердөө 30-хан минутад мянга, мянгаараа Ховдод байхгүй зэвсэг, техниктэй улсууд цуглана даа. Тэгээд “хүү, хаа” гээд дайрч ороод ядах юмгүй сүйрүүлж чадна. Сая Халзан Бүрэгтэй дээр яг л ийм үйл явдал өрнөж, хамаг ажлыг нь нураагаад хаячихлаа. Энэ бол нутгийн иргэдийн нэрийг барьсан улс төрийн шантааж хийдэг хэдэн бүлгэмийн хийсэн ажил гэдэг нь тодорхой болсон. Тэд сошиалаар зогсоо зайгүй сэвэхэд, Монгол даяараа “нураая” гэж уухайлан хашгирч байгаад зорилгоо биелүүлэв. Монголчуудын ганц хийж чаддаг ажил ердөө л энэ. Юм бүтээдэггүй, устгадаг. Ийм ёрын ард түмэн гэдгээ мэддэг үү.
Бидний ёрын муухай байдал нь үүх түүхээ уншихад ч, одоо хийж байгаа зүйлээ харахад ч нүдэн дээр цоо ил байна. Цөөхөн хэдэн монголчуудын арай сийрэг толгойтой, сэхээтнүүдийг нь харийнхан бодлогоор толгой дараалан устгасан шүү дээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр 30, 40 мянган лам буудуулсан гашуун түүх бий. Нэг бүрчлэн нэрсийг нь гаргаад дурайтал дугаарласан нэрс Оросоос ирсэн гэдэг. Харамсалтай нь тэр олон хүний нэрсийн жагсаалтаас ганцыг нь ч аварчихаагүй юм билээ. Бүгдийг нь биелүүлээд бүр дургүй хүргэсэн ганц нэгээ нэмээд буудчихсан байгаа юм даа. Энэ миний багш, манай танил, садан төрөл, нутаг усны хөгшин, хүний ганц үр нь шүү гээд сугалаад аваад үлдчихэж болно доо. Гэтэл ийм хүнлэг сэтгэлээр хэн ч хандаагүй. Үг дуугүй буудах даалгавар бушуухан биелүүлэхийн түүс болсныг түүх тодорхой гэрчлээд байна. Тэр олон мянган хүнийг харсаар байгаад үхэл рүү нь үдсэн гэж бодохоор л гол зурна. Яагаад үндэстэн нэгтээ ийм элэггүй байдаг юм бэ. Үхэлтэй нүүр тулсан дотны хүн нь эсэргүү гэж цоллуулаад хэлмэгдэж байгааг мэдсээр байж бүгдийг нь хядсан. Бид энэ тухай өмнө бичиж л байсан. Оросууд буудаж хөнөөх хүмүүсийн нэрсийг өгдөг л юм байгаа биз. Тэрийг нь монголчууд 100 хувь биелүүлэхдээ яахав дээ. Өөрийнхөө үндэстэн нэгтэй ахан дүүсээ устгаж алах нэрс шүү дээ бүр. Бидний байгаа ёр нь энэ. Хэрэв монголчуудаас өөр улс бол оросуудын гаргаж өгсөн нэрсийг 30 хувийн л биелэлттэй гүйцэтгэх байсан байх даа. Харин манайхан үг дуугүй дагаад 100 хувь биелүүлчихсэн ч байх шиг.
Яг үүн шиг өнөөдрийн дүр төрхийг энэ хэдэн уул уурхайг эсэргүүцэгчдээс тод харж болно. Дэлхий нийтээрээ байгалийн баялгаа зүй зохистой ашиглаад үр шимийг нь хүртэж, хөгжлийн манлайд хүрч болоод байхад бид “Өвөг дээдсийн минь нутаг ус. Хэнд ч онгичуулахгүй” гэж мунхаглаж суух юм. Үүнээсээ болж өчнөөн боломжоо алдсаар байгааг ойлгож байна уу. Томоохон төсөл эхлэх гэхээр л нутгийн иргэдийг турхиран элдэв худал мэдээлэл түгээж, акц өрнүүлж байгаад шантаажилж, улс орноо хорлодог байдлаа хэзээ болих вэ.
Тэгээд ч бүтээх биш сүйтгэх болохоор монголчуудын дуртай дадамгай, ширүүн догшин бүүр юу ч үлдээлгүй сүйтгэхийг нь яана. Далайд гарцгүй, хоёрхон хөрштэй монголчууд биднийг уул уурхай маань л тэжээж байна. Бас бүтээж босгож үйлдвэрлэж байж л цаашаа улс орон шиг хөгжинө. Гэтэл гол амин зуулгаа хааж, боож, нурааж сүйтгээд байхаар юу гэж хөрөнгө оруулагчид ирэх юм бэ. Бас яаж хөгжиж хүнд дээрлхүүлэхгүй ард түмэн болох гэсэн юм бэ.
Стартегийн ач холбогдолтой төслүүдийг хөдөлгөх сонирхол хоёр хөршид байдаггүй. Тэд үеийн үед тээг тавьж ирсэн. Барууны буюу гуравдагч хөршүүд газрын ховор элементийн төсөл дээр орж ирэнгүүт тэдний лобби идэвхждэг. Тэр нь уул уурхайг эсэргүүцэгчдийн тэмцлээр илэрдгийг бүгд мэддэг болсон. Тэд нь мэргэжлийн болж “дархлагдсан хулгайч” гэгчээр болчихсон. Наанаа эх орончийн дүр эсгэдэг тэд цаанаа тамтаггүй баяжиж байгааг салбар даяараа ярьдаг юм билээ. Ядаж л Төв аймгийн Эрдэнэсант суманд хэрэгжих гэж байсан Занарын төслийг явуулсан бол өнөөдөр хэдүүлээ сайн чанарын дизель түлштэй болгочихсон байх байлаа. Ураны төслийг эхлүүлчихсэн бол эрчим хүчний бие даасан байдалд шилжих байлаа. Төмөр замаа хос бологчихсон бол ачаа барааны үнэнд дарлуулж суухгүй байлаа. Энэ мэтчилэн бид асар их боломжоо алдаж байна. Малчид нь хүртэл уул уулын аманд шигдэж, нүүдэлчин, зэрлэг догшин амьдардагаа больж, нийгэмшиж иргэнших хэрэгтэй болжээ. Тэдэнд сонин хэвлэл хүчээр захиалуулж, нийгмийн амьдралын утга учрыг ойлгуулж сурах хэрэгтэй байна. Одоо хэдүүлээ бүтээдэггүй, нураадаг зангаа болихгүй бол ирээдүй хойч маань яг л энэ дүр төрхийг чинь өвлөнө. Энэ нураадаг эрчмээрээ бүтээж, босгодог болцгооё. Тэгвэл улс орон маань богино хугацаанд цэцэглэн хөгжинө дөө.
М.МӨНХЦЭЦЭГ
Зочин · 2024/11/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/19
SADARLMAAR80955877SEKSDEED
сар · 2024/11/19
Өглөөхөн яг ингэж бодож байлаа. Хорооллын эцсээс Сапорро руу буух замыг засна гээд аль зунаар буюу 6 сард замын голын гацуур мододыг голд тавьсан явган хүний замтай нь хамт хуу татаад сэндийчээд хаясан юм. Одоохон шинэ зам тавин байх гээл хүлээгээд байлаа. Одоо 11 сарын дунд болж байхад нөгөө л сүйтгэсэн хэвээрээ байх юм. Ядаж замаа хийтлээ мод нь, явган хүний зам нь байсан бол ингэтлээ шороо бужигнасан хогийн цэг шиг байхгүй байсан даа.
Зочин · 2024/11/19
DYYDLGN80955877UILCHLI
Зочин · 2024/11/19
ANUSDI80955877SEXSEER TOGLI