Н.Учрал: Хугацааг сунгахгүй бол 25-30 нам УДШ-д бүртгүүлж чадахгүй юм билээ
2024/11/28
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Намын дүрэм тийм ч амар асуудал биш л дээ. Намын гишүүдээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Анхан шатанд хэлэлцүүлдэг. Улс төрийн намын дотоод зохион байгуулалтын нэлээд ажил шаардагддаг. Арванхоёрдугаар сар гарч байна. Цаг хугацааны хувьд амжихааргүй болчхоод байгаа юм л даа. Аль ч улс төрийн намын хувьд.
Дээр нь Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн гэдэг мэдээлэл сүүлийн үед яваад байгаа. Н.Учрал сайдаа үнэхээр хууль зөрчсөн юм уу. Хууль тогтоомжийн хуулийн 41.10 гэдгийг зөрчсөн юм уу, үгүй юу гэдгийг ойлгомжтой байдлаар тайлбарлаад өгөөч. Ойлголтын зөрүүгээ арилгая. Зөрчөөгүй гэж үзэж байгаа бол ямар үндэслэл байгаа юм бэ. Хугацааг хойшлуулахыг дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал: -Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд эхэлчихсэн. Хуулийн үйлчлэх хугацаан дээр ямар нэгэн өөрчлөлт оруулж байгаа зүйл огт байхгүй. Зөвхөн энэ хуулийг дагаж мөрдөх хуулийн хоёрдугаар зүйл буюу Улсын дээд шүүх зургаан сарын дотор дүрмээ нийцүүлээд хурал зөвлөгөөнөө хийгээд дээд шүүх 30 хоногийн дотор бүртгэх гэдэг заалтыг тодорхой хугацаагаар хойшлуулна. Ингэж парламентад суудалгүй намуудад дүрмээ Улс төрийн намын хуультайгаа нийцүүлээд батлуулах боломжийг олгож байгаа. Үгүй бол дахиад эдгээр намууд шинэ хуулийн дагуу тавигдах шаардлагуудыг биелүүлэхгүй. Дахиад санхүүжилт нь ил биш, хурал зөвлөгөөнөө хийхгүй. Нөгөө жендерийн 40 хувиа барихгүй яваад байх эрсдэлтэй. Хуулийн үйлчлэх хугацаа огт хойшлоогүй. Зөвхөн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг үргэлжлүүлэн сунгах асуудал яригдаж байгаа.
Зочин · 2024/11/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh