Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээлэл
3 цагийн өмнө
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн албан хаагчдын талаар мэдээлэл өгч байна.
Тэрээр "Маргааш Зөвшөөрлийн зөвлөлийн хурал болно. Манай улсад 251 төрлийн зөвшөөрөл бий. Гэвч зарим журам нь хуулиас давсан байдалтай байгаа юм. Нийслэлд л гэхэд 151 бүртгэл байна. Зарим яамд гэрчилгээ өгч байна. Эдгээрийг нэг мөр шийдэхгүй бол төрийн хүнд суртал арилаагүй байна. Хуулиас давсан журмуудаа яамд цэгцлэх ёстой. Бид ийм үүрэг өгнө. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэхийг ч ярилцаж байна. Зөвшөөрөл, мэдэгдлийн хууль гэж нэрийг нь өөрчлөх санал гарсан. " гэв.
Шадар сайд С.Амарсайхан:
-Менингококкийн халдвартай холбоотойгоор тандалт судалгааг тасралтгүй хийж, зохих арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Тархалт тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан. Гэвч тайвшрах болоогүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Нэг хүүхэд харамсалтайгаар нас барсан бол нэг хүүхэд эмнэлгээс гарсан.
Энэ вирус, нянгийн гарал үүслийг тогтоохоор сорьцыг БНСУ руу шинжилгээнд илгээсэн.