Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
өчигдѳр
2025 онд Улаанбаатар хотын 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг засварлах юм байна.
Энэ онд хийгдэх авто замын засвар, шинэчлэлийн талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Улаанбаатар хотод он дамжин хэрэгжиж байгаа 33 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилнэ. Найман байршилд засвар шинэчлэлийн ажил нэмэгдэж нийт 41 байршилд зам засах бол 10 байршилд шинээр зам тавина. Тухайлбал Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор газар хүртэлх, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах зам зэрэг 10 байршилд шинээр авто зам тавина.
Харин нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ хийгдэж байгаа. Зургаадугаар сард замыг барих тендерийг зарлаж наймдугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ.
Босоо тэнхлэгийн дагуу Наадамчдын гудамжны гүүрийг Нэгдүгээр хороололтой холбох, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Содон хороолол хүртэлх авто замыг наймдугаар сард гүйцээж, дуусгана.
Зайсангийн хуучин гүүрийг шинэчлэх ажил зургаадугаар сард дуусна.
Туулын хурдны замыг барих тендерийг зарласан, дөрөвдүгээр сард багтааж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Энэ жил авто замын шинэчлэлийг хийхдээ ус зайлуулах системийг суурилуулна. Мөн хороолол доторх ус ихээр тогтдог замуудыг ус зайлуулах шугамтай болгоно. Ус тогтдог явган хүний замуудыг тогтоож, ус зайлуулах шийдлийг гаргаж байна" гэж мэдээллээ.
Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас нийслэлийн долоон байршилд 22 км урт ус зайлуулах шугамыг угсрахаар ажлаа эхлүүлжээ.
Зочин · өчигдѳр
Энэ бас хэдэн жил барих зам бэ жил болгон ярьж байхын
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh