Хэт царайлаг төрснөөс болж эх орноосоо хөөгдсөн залуу
2013/04/25
Омар Боркан Аль Гала гэх жүжигчин, зурагчин саудын арави гаралтай залуу хэт царайлаг төрсний улмаас эх орноосоо хөөгджээ. Лалын шашинт тус улсад шашны цагдаа гэх алба ажилладаг бөгөөд тус цагдаа нарын мэдэгдснээр жүжигчин эр хэтэрхий царайлаг учир эргэн тойрны эмэгтэйчүүд нь түүнд дурлан сэтгэлээ барьж чадахгүй шашны дэг журмаа зөрчиж болзошгүй учир ийнхүү эх орноос нь албадан гаргасан аж.
Үүнээс харахад лалын шашинтнууд шашны ёс жаягаа хамгаалахын тулд тун хатуу дэг журам баримталдаг бололтой.