“Bortua” брэнд 2025 оны үндэсний хувцасны чиг хандлагыг тодорхойлсон коллекц гаргалаа
5 цагийн өмнө
Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл” наадмын шилдэг загварын товчоо, шилдэг залуу дизайнер болон гранпри шагналын эзэн “Bortua” брэнд нь 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлсээр буй.
Үндэсний хэв загвартай хувцасыг орчин үеийн, өдөр тутмын, гоёлын, тайзны, түүхэн уламжлалт зэргээр төрөл бүрийн загвартай хоршуулан хийж ирсэн тус брэнд XVII жарны Хөхөгчин модон могой жилийн Сар шинийн баярт зориулсан коллекцоо гаргалаа.
“Галт шувуу” хэмээх эл коллекц нь хоёр хэсгээс бүрджээ. Тодруулбал, эхний нь өдөр тутмын хэрэглээнд зориулсан загварууд, удаах нь цор ганц, дахин давтагдашгүй буюу limited edition загварууд аж.
“Галт шувуу” коллекцын загваруудыг эртний торгоны хээг ашиглан орчин үеийн хэв маяг бүхий бүтээснээрээ онцлог. Тухайлбал, луу, галт шувуу, тогос, тогоруу зэрэг хүчирхэг болон хээнцэн жигүүртнүүдийг илэрхийлэн бэлгэдсэн хээнүүдийг ашиглан урлажээ.
Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зүрх сэтгэлтэй хүн бүрт зориулав…
“Bortua” брэндийн албан ёсны фэйсбүүк болон инстаграм хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 5 цагийн өмнө
SEXSYGR VANXANDI80955877XUSNG
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XXN80955877ANUSN