Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар

  • Агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төсөл
  • Нийслэлийн шуурхай штабын VII хуралдааны дүнгийн талаар
  • Төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх талаар
  • “Эрчист Монгол” ТӨХХК-ын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл
  • Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцжээ.

Хотын дарга Х.Нямбаатар: Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталлаа. Нийслэлд 200 гаруй мянган айд хатуу түлш хэрэглэдэг. Мөн 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Мөн цахилгаан станцууд зэрэг эх үүсвэр агаарыг бохирдуулж байна. 

Энэ утгаараа 2025-2026 онд өвөлжилтийг бэлтгэх 32-50 мянган айлуудыг хийд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэхийн тулд айл өрхүүд хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд хийн зуухыг байрлуулах, дулааныг шийдэхээр боллоо. 

Хийн түлшид шилжвэл 9-р сарын 15-аас 5-р сарын 15-ныг хүртэл 100 мянган төгрөгийн татаас олгоно. Энэ айл өрхүүдэд яам тус бүр дулаалгын ажилд анхаарлаа хандуулахыг үүрэгдэнэ. Мөн Хилийн цэрэг, Дотоодын цэргийн алба хаагчид дулаалгын үйл ажиллагаанд оролцоно.

 

Сангийн сайд Б.Жавхлан

-Агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төсөл
-Нийслэлийн шуурхай штабын VII хуралдааны дүнгийн талаар
-Төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх талаар
-“Эрчист Монгол” ТӨХХК-ын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл
-Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцжээ.

Мега төслөөс 2 төслийн ТЭЗҮ дууссан, төслийн харилцаанд ороход бэлэн болсон. Бусад нь гадаад зээл тусламжаар санхүүжнэ. Иймд төлбөрийн тэнцэлд дарамт үүсэхгүй. Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ дууссан гэдгийг та бүхэн мэднэ.

Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын төслийг “ЭТТ” ХК 96 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Туулын хурдны замыг нийслэл УБ хот өөрийн төсвөөр санхүүжүүлнэ. Импортод ирэх цохилтоос айгаад бид түгжрээд байж болохгүй. Авто замын төслүүд импортод богино хугацааны нөлөө үзүүлдэг.

Метроны ТЭЗҮ-г хийж байна. Шивээхүрэн боомтод хил холбох төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн.

Барилга, авто замын томоохон төслүүд зэрэг эхэлбэл манай улсад хүний нөөцийн, санхүүгийн, түүхий эдийн нөөц хязгаартай. 

Алтны тухайд нөхөн сэргээлт асуудал үүсгэсэн жишээнүүд бий. Иймд алтны шинэ уурхайг нээхдээ нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, тэрхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зардлыг заавал түрүүлж баталгаажуулсны дараа ажлаа эхлэх зөвшөөрөл олгодог болно.

Засгийн газар ирэх сард ногоон бонд гаргахаар ажиллаж байна. Дахин санхүүжилтийн нэг тэрбум ам.долларын талыг нь бид ашиглачихсан. 2025-2026 он хүртэл бидэнд бондын дарамт ирэхгүй.

Төлөөгүй байсан бол 1.2 тэрбум ам.долларын зээл төлөх байсныг урьдчилж төлсөн. Зээлжих зэрэглэлээ сайжруулан, арван жилийн өмнөх үзүүлэлтдээ хүрсэн.

300 тэрбум төгрөгийн бондыг дотоодод гаргах, 3.2 их наяд төгрөгийн зээлийн баталгаа гаргах эрхийг 2025 оны улсын төсвийг батлахад УИХ бидэнд олгосон. Энэ онд тодорхойгүй байдал их байгаа тул эхний хагас жилд бүх боломжоо ашиглах гэж яарахгүй.        

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сүүлийн саруудад алтны үнэ дэлхийн зах зээлд ихээхэн өсөж байна. энэ таатай үеийг бид ашиглах ёстой. “Оюу толгой” компанийн удирдлагууд Улаанбаатарт ирээд байна. Бид татварын маргаан, тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэнэ гэв.