Мансууруулах бодистой нэр холбогдсон уран бүтээлчдийг нийслэлээс зохион байгуулдаг арга хэмжээнд оролцуулахгүй
өчигдѳр
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран “Анзаар-2” аяны хүрээнд нийслэлийн харьяа Соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, соёлын ажилтнууд, ажилтан, албан хаагчид, нийслэл Улаанбаатар хотод үл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн урлагийн байгууллага, соёл, урлагийн байгууллага, студи, продакшны уран бүтээлчдийн дунд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт сургалтыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагджээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Манай орны хувьд энэ төрлийн бодисыг хэрэглэгчдийн нас улам залуужиж байгаа талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлэл өгсөн. Мөн нийгмийн сүлжээ, цахим орчинд эдгээр сэтгэцэд нөлөөлөх бодисыг сурталчилсан агуулгатай контентыг уран бүтээлчид, контент бүтээгчид бүтээж тараасаар байна. Үүнээс гадна олны хүмүүс, урлагийн одууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон.
Цагдаагийн байгууллагаас тэдгээр уран бүтээлчдийн нэрсийг гаргасан болов ч хүний эрх, эрх чөлөөнд халдах гэсэн гэдэг үндэслэлээр олон нийтэд түгээж болохгүй байгаа юм. Гэвч бидэнд, тэр тусмаа урлагт ёс зүй гэж чухал зүйл бий. Үүний үндсэн дээр манай байгууллага болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид “Анзаар-2” аянд нэгдэж байна.
Аянд нэгдсэний дагуу нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод зохион буй аливаа соёл, урлагийн үйл ажиллагаанд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагаас ял, шийтгэл 2025 оны 03 дугаар сараас хойш холбогдсон уран бүтээлчдийг оролцуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн онцоллоо.
“Анзаар-2” аяны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү сургалтад нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудаас гадна Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монголын хүүхэлдэйн театр, Фантастик продакшн, Эмоци продакшн зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцлоо.
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SEKSYGR MANSYYRI BOOBN XXNO80955877