Сангийн сайд Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ боомт ашиглалтад орсноор 50 сая хүртэлх нүүрс гаргах боломж байна
2025/03/26
Засгийн газрын өнөөдрийн /2025.03.26/ хурлаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр "Экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ээлжит тайланг Засгийн газарт танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт манай экспортын гол боомтууд болох Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнд ажилласан.
Гашуунсухайт, Ханги боомтын тухайд Эрдэнэс таван толгой биржээс шууд хамааралтай учраас хилийн наана ч, цаана ч нүүрсний овоолго үүссэн байна. Цаашаа татан авалт байхгүй учраас биржийн нэмэлт арилжаанууд явах боломжгүй байна. Механик талаасаа ийм.
Цаад шалтгаан нь гэвэл мэдээж нүүрсний үнэ унасан. Үүнтэй холбогдуулж импортолж буй талууд нэлээд алдагдалд орсон. Биднээс шалтгаалаагүй, олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэтэй холбоотой байгаа юм.
Гэсэн ч тээврийн өртгийг бууруулах, холбогдсон замуудыг яаралтай ашиглалтад оруулах, нэгэнт тавигдсан төмөр замын дэд бүтцийн өртгийг бууруулах зэрэг өөрсдийн зүгээс хийх ажлуудыг хийлээ.
Шивээхүрэн-Сэхээ боомт дээрх цогц ажлууд маш сайн хийгдсэн. Яаралтай ашиглалтад оруулснаар тээвэрлэлтийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой. Экспортлогч компаниудын төлөвлөж буйгаар одоо 25 сая орчим нүүрс гаргадаг бол боомт ашиглалтад орсноор 50 сая хүртэлх нүүрс гаргах боломж байна. Гашуунсухайт боомтоос дутхааргүй, зарим талаар илүү гарах хэмжээний экспортын нөөц байна гэсэн үг" гэв.
зочин · уржигдар
Монгол улсын хилийн халдашгүй, дархан байдал алдагдаж, хилийн зурвасыг хаа дуртай газаараа сэтэлж шүүрэн шанага шиг болгож боомт нээж байгаагийн горыг ирээдүй хойч гэлтгүй өнөө үеийн бид нар ч удахгүй амсах байх шүү. Ялангуяа Хятадын хөрөнгө оруулалт, биднээс юу ч гарахгүй гэсэн байр сууринаас хандаж шинээр боомтууд нээж байгаа нь дэмжих асуудал ер биш гэдгийг төрийн өндөрлөгүүд мэдмээр юмдаа. 21-р зуунд зөвхөн нүүрсний экспортоор улс орноо хөгжүүлнэ гэсэн ядмаг бодол тээж яваа төрийн түшээдийг харахаар үнэхээр байж ядах юм.
Зочин · уржигдар
TANILTSN80955877ERCHUUDD80955877XALYYTSI
Зочин · 2025/03/26
XALYYTSMAAR XUCHINDEX ERD80955877NAADGCH
Зочин · 2025/03/26
SEKSDI80955877 VANAGLI ANUSDI