Н.Учрал: Засгийн газарт энэ жил шинэ машин тэрэг авах төсөв суулгаагүй
уржигдар
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар 4-р сарын 14-нд хангайн бүсийн зөвлөгөөний үеэр Архангай аймагт хуралдсан. Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөнд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, ААН-үүд, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцсон.
Хуралдаанаар Хангайн бүсийн хөгжлийн эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол баталсан. Хангайн бүсийн хөгжлийг аялал жуулчлалын төвлөрсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Үүнд,
- Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жижиг ААН-үүдийг дэмжих “Хөгжлийн гүүр” төсөл хэрэгжүүлнэ.
- Төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар боллоо. Тус Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахална.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортыг сэргээхтэй холбоотой гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт манай улсын гол түүхий эдийн экспортын хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал нийт 278 сая ам.долларын экспорт хийж, энэ оны хамгийн өндөр тоонд хүрсэн. Үүнд хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн эергээр нөлөөлсөн гэж болно. Нүүрсний хувьд 1.9 сая тонны экспорт хийгдсэн. Он гарснаас хойш Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Өнөөдрийн хуралдаанаар экспорттой холбоотой үндсэн хоёр чиглэлд яаралтай арга хэмжээ авах тогтоол гаргасан. Нэгдүгээрт Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомт дээрх валютын нөөцөд дорвитой эерэг үр дүн үзүүлдэг экспортын бүтээгдэхүүний биет хэмжээг зөв эрэмбэлж, хугацаа алдахгүй гаргах чиглэлийг төрийн захиргааны байгууллагуудад өгсөн.
Төрийн болон хувийн компани аль нь ч байсан гарч буй экспортын биет хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өртгийг бууруулах арга хэмжээ авах чиглэл өглөө.
Тодруулбал экспортын бүтээгдэхүүний уурхайгаас ачуулах, төмөр замын өртгийг маш бодитой бууруулах арга хэмжээ авах чиглэлийг нүүрсний болон тээврийн компаниудад өгсөн. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үр дүнг танилцуулна" гэв.
Зочин · өчигдѳр
SAWN80955877
Зочин · уржигдар
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · уржигдар
SADARTLA XUSLN XUCHINDX AXD80955877
Зочин · уржигдар
SERELN TAASHAALG EDLEED80955877
Зочин · уржигдар
TSAGN SEKSYGR XUCHINDEX AXN XUSLR