УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна
уржигдар
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд байна. Тэрээр өнөөдөр Монголын төрийн өндөр эрх мэдэлд байгаа хоёр субьектыг зэрэг “зодоод” удлаа. Эхнийх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байдаг. Б.Энхбаяр түүнийг УИХ-ын хуралдаанууд дээр, цахим сүлжээнд, хэвлэлд гээд ярих боломжтой “суваг”-уудаар чөлөөтэй шүүмжилдэг.
Жишээ нь, УИХ дээр “…Парламент бол дээрээ ямар нэгэн даргатай бус Монголын ард түмэн гэсэн ганцхан даргатай, олон ургальч үзэлтэй, ардчилсан тогтолцооны баталгаа болсон бүтэц. УИХ-ын дарга маань их олон ажлын хэсэг байгуулсан. Одоо бараг 60 хүрсэн байх. Энэ нь Байнгын хороодыг хүчгүй сул болгож байна.
Урьд нь ажлын хэсэгт оруулах асуудлаар тухайн гишүүнээс нь асууж шийддэг байсан юм. Гэтэл надтай огт ярилцахгүйгээр намайг долоон ажлын хэсэгт оруулсан байна лээ. Бас би хоёр ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Тухайлбал, Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Би энэ хуулийг эсэргүүцсэн болохоос ажлын хэсгийг нь ахалъя гэж ерөөсөө хэлээгүй. УИХ бол даргын тушаал шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах, ажиллахгүйг ч дарга заах ёсгүй. Ингэж ажлын хэсэгт оруулж байгаа хэрнээ найман жилийн турш судалгааг нь хийсэн төрийн өмч, компанийн засаглэлын асуудлаарх ажлын хэсэгт оруулахгүй юм. Асуудалд үзэмжээр хандаад байгаа юм уу” хэмээн ярьж, цахим сүлжээнд “…Нүүрсний хулгайг илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг гурван сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар, Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” гэж бичдэг. Энэ мэтээр “…ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан”, “…УИХ-ын дарга Д.Амарбаясгалан” гэж байгаад олон зүйлийг ярьсан байдаг. Дараагийнх нь Засгийн газар болсон байна.
Тэрээр цахим сүлжээнд “…Засгийн газрын томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна.
Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна.
Улс орныг 15 давхраас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна” гэжээ. Ер нь бол, УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг ийм байдлаар Б.Энхбаяраас л гарч байна.
Дашрамд, Б.Энхбаярын улс төрийн түүх нь 2011 оноос эхэлдэг. Тэр жил МАН-ын дарга Сү.Батболдын зөвлөх болоод 2013 оныг хүртэл ажилласан. 2014- 2016 онд МАН-ыг цөөнх байхад УИХ дахь бүлгийнх нь зөвлөх байсан. 2016 онд МАН ялсны дараа ХЗДХ-ийн дэд сайд болсон. 2018 оныг хүртэл дэд сайд байсан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүн болж байв.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · өчигдѳр
AXD XUSNEER OWORTN80955877
Зочин · өчигдѳр
SXN TANILTSI80955877
Зочин · өчигдѳр
ХУУЛИА МЭДДЭГ ТУЛХТАЙ ГИШҮҮН
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
DYYDLGN80955877
Зочин · өчигдѳр
сайн хуульч нарын нэг дээ мэдлэг чадвар сайтай шударга талдаа шүү МУИС -ийг сайн төгссөн хуульч нарын нэг гэдэг ийм хүмүүс байхгүй бол монгол хуулиа сахидаггүй Африк орон шиг болно
Зочин · өчигдѳр
VAWALDN SEKSDEED80955877
Зочин · өчигдѳр
TSAGN DYRTAI SEKSYGR SEXSY XIILGNE80955877
Зочин · өчигдѳр
BOOBN LAW XUSNEER XOXOJ TAWIYYLN80955877
Зочин · өчигдѳр
SEKSEER TACHAANGUI XUSNG XNE80955877
Зочин · өчигдѳр
BOOWN GOE GUN XXNO80955877XUCHINDI ANUSDI