Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?
3 цагийн өмнө
Товчхондоо, “…Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувь хүний эрх ашиг хамгийн сүүлд” гэж С.Зоригийн үгээр зарчмаа зарласан хамтарсан Засгийн газар гаднаас шидсэн хоёр дахь, гурав дахь эрх ашгийн чулуунд оногдлоо.
Баялгийн сан дээр суурилж, 2024 оны эхнээс хамтарсан гурван намын Засгийн газар онилж шидсэн чулууны аяыг даасангүй, огцрох нь тодорхой болов.
Хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар дагаад огцордог. Тиймээс хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өртсөн ашиг сонирхлууд нэгдэж, эрх ашгаа хамгаалахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чиглүүлэн урьдаас бэлдсэн акц хийв.
Сайтар төлөвлөж, эрх мэдэл, хөрөнгө санхүүгээр зодсон тэрхүү акц нь амжилттай хэрэгжлээ. Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт албан тушаалаасаа бууна. Өмнөх долоо хоногт хуралдсан намынх нь бага хурал энэ долоо хоногт дахин хуралдаж Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг зарлана. Улмаар, Ерөнхийлөгч тэр нэрийг санал болгосноор УИХ томилно. Шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулна. Энд тодотгоход, шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ шиг өөрийнхөөрөө ажилладаг хүн томилогдох боломжгүй юм.
Чих зөөлөн Ерөнхий сайдтай болно. “…Тэр хэн бэ” гэдэг бас сонин л доо. Харин сайд нар нь хэдийнэ тодорхой болсон. Тэд амралтын өдрүүдээр баярын шампанскаа буудуулсан ч байж мэднэ.
Иймэрхүү сонин содон үйл явдал Монголын улс төрийн энэ долоо хоногийн сэдэв байх болно. Ингэснээр, хэдхэн хоногийн өмнө, том төслүүдээ хөдөлгөж, үйл ажиллагаагаа бахтай дүгнэж байсан хамтарсан Засгийн газар өнөөдөр зад үсэрлээ. Дагаад, Монголын улс төрд ойрд байгаагүй их хөдөлгөөн үүслээ.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 52 минутын өмнө
TANILTSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI80955877XUSNEER
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI SERELN BOOW XNTLA DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
TSAGAAR SHAALGN80955877
Зочин · 2 цагийн өмнө
NZ AMRAG BOLN SEKSYGEER DEWSGER BLNO80955877TSQGR
Зочин · 3 цагийн өмнө
SEXSEER SADAR XANGNA80955877TSAGN
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI BOOW XXNO80955877
Иргэн · 3 цагийн өмнө
Содбаатар,Зандан шатар,Учрал гээд олон ш дээ.ЕС болж л байвал хэлгүй,дүлий мэт байж Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлнэ гэсэн хүмүүс мөн ч олон байгаа даа